Допингийн шинжилгээний дүн есдүгээр сар гартал шийдэгдэхгүй | News.MN

Допингийн шинжилгээний дүн есдүгээр сар гартал шийдэгдэхгүй

Допингийн шинжилгээний дүн есдүгээр сар гартал шийдэгдэхгүй

Допингийн шинжилгээний дүн есдүгээр сар гартал шийдэгдэхгүй

Улсын баяр наадмын Үндэсний салбар хорооноос допингийн асуудлаар мэдээлэл хийгээд багагүй хугацаа өнгөрч буй. Допинг илэрсэн хоёр бөхийг зарлах хугацаа энэ сарын 19-нд байсан. Гэвч бөхчүүд шинжилгээний хариутай санал нийлэхгүй байгаа учир В сорьцын шинжилгээ өгөхөөр болсон юм. Уг шинжилгээний хариу хэзээ гарч, хэвлэлийн хурал зарлахыг тодруулахаар Үндэсний бөхийн салбар хорооны дарга, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичиг Г.Билгүүнтэй холбогдох гэсэн боловч тэрбээр Баянхонгор аймагт албан ажилтай явж байна гэв.

Албаны хүний мэдээлж буйгаар В сорьцын хариу 19-нөөс хойш хоёр долоо хоногийн дараа гарах юм. Гарсан хариуг Засгийн газарт танилцуулах тул дахиад долоо хоног шаардлагатай. Тиймээс допинг хэрэглэсэн хоёр бөхийн хариу есдүгээр сар гарч байж тодорхой болох ажээ.

Энэ жилийн тухайд анх удаа сур харваачаас допинг илэрсэн. Энэ асуудлыг Үндэсний сурын холбоо дор нь шийдэж, арга хэмжээ авсан билээ. Харин бөхчүүдийн хувьд шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрөхгүй, Үндэсний бөхийн холбоо асуудлыг шийдэж чадахгүй явсаар байна. Харин ард түмэн үнэн зөв, шударгаар шийднэ хэмээн хүлээсээр байгаа юм.

Журам ёсоор допинг хэрэглэсэн тохиолдолд баяр наадмын комиссын зүгээс барилдах эрхийг нь хоёр хүртэлх жилээр хасаж, бай шагнал, цолыг нь хураана. Гэхдээ бай, шагналыг хураах эсэхийг Ерөнхийлөгч шийдэх аж.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-26 66.181.185.117

pm

Avatar

Зочин 2019-08-26 103.111.68.3

ҮНДЭСНИЙ СПОРТОД ТЭР СЭРГЭЭШ МЭРГЭЭШ ЯМАР ХАМАА БАЙНАА. ДАВАА НАЙМААЛЦАХ Л АЮУЛТАЙ.

Avatar

MONGOL 2019-08-26 202.55.180.106

Bid nar indesnii sportoo hairlaj hugjuuleh estoi.

Avatar

иргэн 2019-08-26 202.179.25.68

Нндэсний бөхмйн холбооны таарсан гурван Дагзнууд Бөхчүүл дээ ч олигтой хариуцлага тооцож чадахгүй элдэвийн зүйл яриад сууцгааж байдаг

Avatar

matilda 2019-08-26 41.138.89.216

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ
Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм.
Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.
Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.
  3000 – 15,000,000 долларын зээлийн эргэлт
и-мэйл: matildalecoustre@gmail.com
wathsapp: 0022 995 414 913

Avatar

Зочин 2019-08-26 66.181.161.74

Sodnom Anar 2-9iin naadam bsan.Dahij barildval taarna.

Avatar

Зочин 2019-08-26 202.9.43.51

mustafa bas aimar bsn

Avatar

ДОПИНГ 2019-08-26 202.179.27.78

ЦАГ ХОИЖ БАЙГАА ЦАРАЙ НЬ ЮМ БИЗ ДЭЭ…. АМЖИЛТ ОЛОХГҮЙ ДЭЭ….

Avatar

Иргэн 2019-08-26 202.21.124.133

Монголчууд бид наадмаа ч хийж чадахгүй заваарсан юм болж байна да. Бөх нэртэй энэ хэдэн тэнэгүүд нь хоорондоо талцаад уламжлал, өв соёлоо уландаа гишгэж нэр төртэй, шударга барилдаж олныг цэнгүүлж чадахгүй мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй болсон юм биш үү. Ийм юмнуудыг хараад юуг нь хүндлэх вэ дэ?

Avatar

Tuv 2019-08-26 202.126.88.61

Hentiinhen buur nam darah geed ulairch bnaa kk

Avatar

эгэл жирийн нэгэн 2019-08-26 64.119.20.174

Увс хүн ер нь яасан юм бэ!Би миний ах дүүс үр хүүхэд бүгд жирийн эгэл амьдралаар амьдар ч жаргал зовлон ээлжлэн ирэх энэ хорвоод амьдарч яваа билээ.Монгол улсын хэмжээнд 13
ястан бий.Бүгд МОНГОЛ ҮНДЭСТЭН. Бөхийн ийм балай юмандаа ястангуудаа багахан доромжлоод байгаараа.Бөх тэхийн асуудал жирийн амьдарч буй бидэнд ямар хамаагүй. Увс хүн гэж байдаггүй юм дөрвөд ястан буй.Баруун аймгийн ард түмнийг бүү доромжил..!

Avatar

Zochin 2019-08-26 202.55.180.106

Zuv shuu

Avatar

Зочин 2019-08-26 150.129.143.18

ЭНЭ БАЛАЙ ХЭРҮҮЛИЙГ ОРХИЦГОО.УВСЫНХАН ЭНЭ ЗАВААН ЮМАНД ЯАМАР Ч ХАМААГҮЙ.БИД ИЙМ ТУЛГА ТОЙРСОН ХЭРҮҮЛ ХИЙХИЙН ОРОНД ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТӨД МАШ ИХ АНХААРАЙ ХЭРЭГТЭЙ БАЙНА.БИДНИЙГ ИНГЭЭД ЭРГҮЙТЭЖ ЯВАХ ХООРОНД БИДНИЙГ БҮР ХАТУУ БООЛЧЛОХ ЗААЛТЫГ ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ МАГАДЛАЛТАЙ БАЙНА.СЭРЦГЭЭ ТЭНЭГҮҮДЭЭ

Avatar

Зочин 2019-08-26 103.11.195.34

Энэ баруун гартаа мөнгөн гинж зүүн гартаа үнэтй цаг зүүсэн нөхөр гол будилааны эзэн шиг харагдаад байна даа

Avatar

Зочин 2019-08-26 66.181.187.203

Хэнд хэрэгтэй юм вэ ? Шал хэрэггүй мэдээ тавих юм дээ!

Avatar

Зочин 2019-08-26 122.201.24.81

Энэ Увсынхнаас дандаа үмхий ханахлдаг юм Г.Билгүүн бол бас л нэг хорон юм бодож байгаа Хан уул дээд сургуулиа аваад явчихаж чадахгүй дампууруулсан Дэмбэрэл гэж нэг хэлээ хазсан дурак л "Увс хүн" гэсэн нэр гаргаж ирсэн юмдаг

Avatar

Зочин 2019-08-26 66.181.161.110

Аан "Увс хүн" гэдгийг Дэмбэрэл гуай анх гаргасан юм уу. 2012-2016 онд Увс аймгийн засаг даргаар ажиллаж байсан нөхөр чинь хэн билээ. Тэр л анх "Увс хүн хөтөлбөр" нтр гэж яриад, түүнээс нь энэ нэршил эхэлсэн гэж ойлгоод байсан. Тэгвэл тэр нөхөр Хан-Уул сургуулийн Дэмбэрэлээс энэ "Увс хүн" гэдэг нэршлийг авсан болж таарах нь.

Avatar

Ulaangom 2019-08-26 103.26.193.70

Ih yum hiisen erdemtei hun dee. Ulsiin surguulid hahuuli ogch orj baisnaas HanUuld orj nudee neej avsan bol gej haramsdag baih ni…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж