Допингийн шинжилгээний дүн есдүгээр сар гартал шийдэгдэхгүй

Хуучирсан мэдээ: 2019.08.26-нд нийтлэгдсэн

Допингийн шинжилгээний дүн есдүгээр сар гартал шийдэгдэхгүй

Допингийн шинжилгээний дүн есдүгээр сар гартал шийдэгдэхгүй

Улсын баяр наадмын Үндэсний салбар хорооноос допингийн асуудлаар мэдээлэл хийгээд багагүй хугацаа өнгөрч буй. Допинг илэрсэн хоёр бөхийг зарлах хугацаа энэ сарын 19-нд байсан. Гэвч бөхчүүд шинжилгээний хариутай санал нийлэхгүй байгаа учир В сорьцын шинжилгээ өгөхөөр болсон юм. Уг шинжилгээний хариу хэзээ гарч, хэвлэлийн хурал зарлахыг тодруулахаар Үндэсний бөхийн салбар хорооны дарга, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичиг Г.Билгүүнтэй холбогдох гэсэн боловч тэрбээр Баянхонгор аймагт албан ажилтай явж байна гэв.

Албаны хүний мэдээлж буйгаар В сорьцын хариу 19-нөөс хойш хоёр долоо хоногийн дараа гарах юм. Гарсан хариуг Засгийн газарт танилцуулах тул дахиад долоо хоног шаардлагатай. Тиймээс допинг хэрэглэсэн хоёр бөхийн хариу есдүгээр сар гарч байж тодорхой болох ажээ.

Энэ жилийн тухайд анх удаа сур харваачаас допинг илэрсэн. Энэ асуудлыг Үндэсний сурын холбоо дор нь шийдэж, арга хэмжээ авсан билээ. Харин бөхчүүдийн хувьд шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрөхгүй, Үндэсний бөхийн холбоо асуудлыг шийдэж чадахгүй явсаар байна. Харин ард түмэн үнэн зөв, шударгаар шийднэ хэмээн хүлээсээр байгаа юм.

Журам ёсоор допинг хэрэглэсэн тохиолдолд баяр наадмын комиссын зүгээс барилдах эрхийг нь хоёр хүртэлх жилээр хасаж, бай шагнал, цолыг нь хураана. Гэхдээ бай, шагналыг хураах эсэхийг Ерөнхийлөгч шийдэх аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж