Таван шүүгчийг түдгэлзүүлэх зөвлөмж ШЕЗ-д ирээгүй | News.MN

Таван шүүгчийг түдгэлзүүлэх зөвлөмж ШЕЗ-д ирээгүй

Таван шүүгчийг түдгэлзүүлэх зөвлөмж ШЕЗ-д ирээгүй

Таван шүүгчийг түдгэлзүүлэх зөвлөмж ШЕЗ-д ирээгүй

Нэр бүхий найман шүүгчийг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлэх саналыг УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Х.Нямбаатар,Т.Аюурсайхан, Л.Болд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нар энэ оны зургадугаар сарын 28-нд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮБАЗ/-д гаргаж байсан.

Энэ дагуу Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт, Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь, Дээд шүүхийн шүүгч Ц.Зориг, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нарыг түдгэлзүүлэх шийдвэрийг ҮАБЗ гаргасан тухай зарим хэвлэл мэдээлсэн баттай эсэх талаар бид Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тодруулахад “Таван шүүгчийн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр ирээгүй. УИХ-ын нэр бүхий гишүүд ҮАБЗ-д найман шүүгчийг огцруулах асуудлаар 2019 оны зургадугаар сарын 28-ны өдөр шаардлага ирүүлсэн. Энэ шаардлагын дагуу холбогдох мэдээллийг ҮАБЗ-д ирүүлнэ үү гэсэн утгатай албан бичиг энэ сарын 21-ны өдөр ШЕЗ-д ирсэн” гэлээ.

Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэвлэл мэдээллийн хэлтсээс “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс дахиад таван шүүгчийг ШЕЗ-д шилжүүлжээ” гарчиг бүхий мэдээ 2019.08.26-ны өдөр нэр бүхий сонин, сайтад гарчээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ)-өөс Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлд хэн нэгэн шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай зөвлөмж ирүүлээгүй болно. УИХ-ын нэр бүхий таван гишүүн 2019 оны зургадугаар сарын 27-ны өдөр ҮАБЗ-д шаардлага хүргүүлсэн талаараа хэвлэлийн бага хурал зохион байгуулж мэдээлсэн. Энэ шаардлагын дагуу ҮАБЗ-өөс ямар нэгэн шийдвэр гаргаагүй, Шүүхийн ерөнхий зөвлөлд зөвлөмж ирүүлээгүй байна" гэж нэмэлт мэдээлэл өглөө.

Э.АРИУН 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

matilda 2019-08-26 41.138.89.216

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ
Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм.
Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.
Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.
  3000 – 15,000,000 долларын зээлийн эргэлт
и-мэйл: matildalecoustre@gmail.com
wathsapp: 0022 995 414 913

Avatar

Зочин 2019-08-26 202.131.238.166

Лүнпдэндоржийн бүрэн эрхийн хугацаа аль хэдийн 5 сард дууссан гээ биз дээ, яагаад энэ хүнийг байлгаад байгаа юм бэ, энэ хүнийгбайлгах сонирхол хэнд байнаа

Avatar

Зочин 2019-08-26 182.160.38.246

Муу сайн шүүгч нарыг бүгдийн өөрсдийн шоронд нь хий муу бааснууд өөрсдийгөө хөх тэнгэр гээд бодцон чацганууд

Avatar

ЖОНХУУ ЮМ ХИЙЖ БАЙХЫН. 2019-08-26 202.179.27.78

ИНГЭЖ ЖОНХУУ ХИЙГЭЭД ХЭРЭГГҮЙ ЭЭ…. БҮГДИЙГ НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЖ БАЙГААД ШАЛГАЛТ АВЧИХ АА. ТЭНЦСЭН НЬ ЦААШАА АЖИЛЛАНА БИЗ … ТЭНЦЭЭГҮЙ НЬ ТЭГЭЭД Л ХАСАГДАНА ШД. БАЙСГЭЭД Л ХЭДЭН ШҮҮГЧ БАЙСГЭЭД Л ТӨДӨН ШҮҮГЧ ГЭЖ ЦООХОРЛООД БАЙХЫН.

Avatar

Зочин 2019-08-26 202.126.88.57

Эрдэнэбалсүрэн гэгч өөдгүй жуликийг хамгийн түрүүнд Дээд шүүхэээс зайлуулах ёстой.

Avatar

Зочин 2019-08-26 182.160.38.108

ирүүлээч ээ? тарвагатай бас хуйвалдсан уу?

Avatar

Зочин 2019-08-26 142.118.115.222

Soemboerdeneg, dolir s** Xosbayariig nem.

Avatar

Монголын шүүгчид гэж 2019-08-26 66.181.184.36

ШЕЗ-ийн дарга Лүндэндорж нь өөрөө согтуу машин барьж явж хөдөөний малчны оюутан охин дайрч алсан хүн шүү дээ. Ер нь үл бүтэх амьдралтай нөхөр сонсогддог. 3 хүүхэдтэй ханиа хаяад хүүгийнхээ сургуулийн захирал авгайтай суучихсан. Хуучин авгай нь түүнээс болоод мэдрэлийн хямралтай болсон. Нөгөө хүү нь хүртэл аавыгаа сургуулийнх нь захирал авгайтай үүдээ түгжээд явалдаж байхад үүдэнд нь суугаад уйлаад байдаг сан. Ийм хүнээр толгойлуулсан Монголын шүүх бүтэхгүй ээ. Ийм л улс шүү дээ, Монгол. Тэгээд х

Avatar

Зочин 2019-08-26 108.172.125.153

oo yamar aimaar um be

Avatar

Зочин 2019-08-26 202.126.88.208

Элбэгдоржийн томилсон сахалт эзний тэрбумтан шүүгч нар байна шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж