Таван шүүгчийг түдгэлзүүлэх зөвлөмж ШЕЗ-д ирээгүй

Хуучирсан мэдээ: 2019.08.26-нд нийтлэгдсэн

Таван шүүгчийг түдгэлзүүлэх зөвлөмж ШЕЗ-д ирээгүй

Таван шүүгчийг түдгэлзүүлэх зөвлөмж ШЕЗ-д ирээгүй

Нэр бүхий найман шүүгчийг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлэх саналыг УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Х.Нямбаатар,Т.Аюурсайхан, Л.Болд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нар энэ оны зургадугаар сарын 28-нд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮБАЗ/-д гаргаж байсан.

Энэ дагуу Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт, Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь, Дээд шүүхийн шүүгч Ц.Зориг, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нарыг түдгэлзүүлэх шийдвэрийг ҮАБЗ гаргасан тухай зарим хэвлэл мэдээлсэн баттай эсэх талаар бид Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тодруулахад “Таван шүүгчийн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр ирээгүй. УИХ-ын нэр бүхий гишүүд ҮАБЗ-д найман шүүгчийг огцруулах асуудлаар 2019 оны зургадугаар сарын 28-ны өдөр шаардлага ирүүлсэн. Энэ шаардлагын дагуу холбогдох мэдээллийг ҮАБЗ-д ирүүлнэ үү гэсэн утгатай албан бичиг энэ сарын 21-ны өдөр ШЕЗ-д ирсэн” гэлээ.

Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэвлэл мэдээллийн хэлтсээс “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс дахиад таван шүүгчийг ШЕЗ-д шилжүүлжээ” гарчиг бүхий мэдээ 2019.08.26-ны өдөр нэр бүхий сонин, сайтад гарчээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ)-өөс Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлд хэн нэгэн шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай зөвлөмж ирүүлээгүй болно. УИХ-ын нэр бүхий таван гишүүн 2019 оны зургадугаар сарын 27-ны өдөр ҮАБЗ-д шаардлага хүргүүлсэн талаараа хэвлэлийн бага хурал зохион байгуулж мэдээлсэн. Энэ шаардлагын дагуу ҮАБЗ-өөс ямар нэгэн шийдвэр гаргаагүй, Шүүхийн ерөнхий зөвлөлд зөвлөмж ирүүлээгүй байна" гэж нэмэлт мэдээлэл өглөө.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж