МАН-ын бүлэг, Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана

Хуучирсан мэдээ: 2019.08.26-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлэг, Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана

МАН-ын бүлэг, Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана

УИХ-ын Даргын дэргэдэх зөвлөлөөс наймдугаар сарын 23-ны өдрийн хурлаар баталсан хуваарь ёсоор УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2019.08.26/ хуралдана. Мөн Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах  хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийнэ.

Өнгөрсөн Баасан гаригт тус байнгын хорооны хуралдаанаар Зөвшилцлийн ажлын хэсэг, АН-ын зөвлөлийн санал болон Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн  талаарх  90 гаруй зарчмын зөрүүтэй саналыг хэлэлцэж дуусаагүй учир үргэлжлүүлэх юм.

Дараа нь буюу үдээс хойш УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ.

АН-ын зөвлөлийн тухайд баасан гаригт хуралдсан бөгөөд гишүүдийн тоог 99 болгож, тогтолцоог тодорхойгүй оруулж ирж буйг Ардчилсан нам хүлээж авахгүй гэдгээ хэвлэлийн хурал хийж мэдэгдсэн билээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж