Жонш баяжуулах үйлдвэрт осол гарч 26 настай эрэгтэй нас баржээ

Хуучирсан мэдээ: 2019.08.26-нд нийтлэгдсэн

Жонш баяжуулах үйлдвэрт осол гарч 26 настай эрэгтэй нас баржээ

Жонш баяжуулах үйлдвэрт осол гарч 26 настай эрэгтэй нас баржээ

Амралтын өдрүүдэд буюу Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс зам тээврийн ослын шинжтэй 302 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулж байна. Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд зургаан хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт хоёр хүний амь нас хохирсон байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал,

  • Наймдугаар сарын 24-ны өдөр 08.00 цагийн орчимд Дундговь аймгийн Сайнцагаан сумын нэгдүгээр багийн нутагт улсын дугааргүй Haojie маркийн мотоцикл онхолдож жолооч 57 настай Б нас барсан байна.
  • Мөн энэ өдөр 19.45 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг тавдугаар гудамж шороон замд Toyota Prius маркийн автомашины жолооч А нь, айлын хашаа мөргөж, хашаан дотор явж байсан найман настай эрэгтэй хүүхдийг мөргөж амь насыг хохироосон хэрэгт тус тус шалгалтын ажиллагаа явуулж байна.

Харин Онцгой байдлын ерөнхий  газарт өнгөрсөн  амралтын өдрүүдэд үйлдвэрлэлийн осол , сураггүй алга болсон ослууд   бүртгэгджээ.

  • Тухайлбал,  өчигдөр /2019.08.25/ Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Цомог багийн Цагаан цахир гэдэг газар “Эко хэлхээ” ХХК-ийн жонш баяжуулах үйлдвэрийн хүдрийн нөөцийн агуулахад бөглөрсөн хүдрийг гаргахаар ажиллаж байсан тус уурхайн тээрмийн оператор Э шороонд дарагдаж, амиа алджээ. Хэргийн газарт тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид очин 26 настай, эрэгтэй Э-ийн цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. 
  • Мөн бямба гаригт буюу наймдугаар сарын 24-ны өдөр  Бүгд Найрамдах Итали улсын харьяат  76 настай, эрэгтэй Л нь  аялал, жуулчлалын “Казак тоур” ХХК-ийн суудлын автомашинаар Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Цамбагарав ууланд авиралт хийхээр гараад сураггүй болжээ. Тэрбээр мөн  өдрийн 17.00 цагт бууж ирнэ гэж жолоочдоо хэлээд явсан боловч буцаж ирээгүй бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн найман  алба хаагчид хоёр бүлэгт хуваагдан 3728 метрийн өндөрлөг хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Өнөөдөр /2019.08.26/  06.00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.  

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж