Тайваний Үндэсний Чэн Кун их сургуулийн 13 хүний бүрэлдэхүүнтэй сайн дурын багш оюутнуудын баг 8 сарын 18-наас 31-ны өдрийн хооронд Улаанбаатар хотын 49-р дунд сургууль дээр сургалт, семинар зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү цогц сургалтын агуулга нь сурагчдад хэрхэн Англи хэлийг үр дүнтэй суралцах, шинжлэх ухааны олон салбарын мэдлэгийг танин мэдэх, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, байгаль орчныг хамгаалах үзэл сэтгэлгээг суулгах зэрэгт чиглэгдэж байна.
49-р сургуулийн захирал Ж.Баярмаа хэлсэн үгэндээ “Тайваний Үндэсний Чэн Кун их сургуулийн багш оюутнууд манай сургуулийг сонгон анхны удаагийн сургалт, танин мэдэхүйн арга хэмжээг зохион байгуулж, сурагчдад өөр соёл, өөр сургалтын аргыг таниулж буйд туйлын баярлаж талархаж байна” гэв. Монгол хүүхдүүд байгальтай илүү ойр байж, илүү чөлөөтэй сэтгэж, илүү чөлөөтэй, нээлттэй байдаг тул энэ удаагийн сургалтаар дамжуулан сурагчдын харах өнцөг илүү сайжирч, сурах хүсэл эрмэлзэл нь нэмэгдэнэ гэж найдаж байна” гэлээ.
Багш оюутны багийн ахлагч У Чанжөн багш хэлэхдээ “Аливаа төрлийн үйлчилгээнд суралцах нь үйлчилгээ, сургалт хоёрыг хослуулсан практик сургалтын нэгэн хэлбэр юм. Энгийнээр хэлэхэд “хийнгээ суралцах” гэсэн ойлголт юм. Оюутнууд нийгэмд чиглэсэн тусламж үйлчилгээ үзүүлэх явцдаа сэтгэхүй нь хөгжиж, түүнийхээ үр шимийг хүртэж байдаг” хэмээв.
Тайваний Үндэсний Чэн Кун их сургууль 1931 онд байгуулагдсан бөгөөд эдүгээ 87 жилийн ойтойгоо золгож буй, Тайваний дотоодын болон гадаад улс орнуудаас нийт 180,000 орчим төгсөгч төгссөн, гадны улс оронд төрөл бүрийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлдэг, төгсөгчдөд дэлхийн нэгэн иргэн гэдгийг нь ухааруулах арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлдэг. Энэ удаагийн арга хэмжээ, Тайваний залуу үеийн боловсролын нийгэмлэг болон Монгол улсын Ворккамп солилцооны байгууллага хамтран хэрэгжүүлж буй юм.
Холбоотой мэдээ