© AP Photo/ Ahn Young-joon
Сүүлийн гурван долоо хоногийн турш Өмнөд Солонгост титэм вирусийн (КоВ/MERS), шинэ халдвар гараагүй учраас хөл хорио цуцлагдсаныг тус орны Эрүүлийг хамгаалах яамнаас мэдээлэв. Нийтдээ 36 хүний амийг авсан титэм вирусийн халдварын сүүлчийн сэжигтэнг хөл хорионоос суллажээ. Хөл хорионд тавдугаар сараас хойш 16,7 мянган хүн байсан юм. Нийт 186 хүн уг вирусийн халдвараар өвчилсөн нь тогтоогджээ.
Ш.МЯГМАР