Жүдо ДАШТ: Л.Сосорбарам болон Б.Хорлоодой нар өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2019.08.26-нд нийтлэгдсэн

Жүдо ДАШТ: Л.Сосорбарам болон Б.Хорлоодой нар өрсөлдөнө

Жүдо ДАШТ: Л.Сосорбарам болон Б.Хорлоодой нар өрсөлдөнө

Эмэгтэй 52 кг-д 52 бөх өрсөлдөхөөс олимп, дэлхийн аварга Косовогийн М.Келменди, дэлхийн аваргын алт, мөнгөн медальт Японы Ай Шишимэ, дэлхийн аварга Абе Ута, Риогийн олимпийн мөнгөн медальт Италийн О.Гуйффрида, олимпийн хүрэл, ДАШТ-ий 3 хүрэлтэй Оросын Н.Кузютина, олимпийн хүрэлтэй Бельгийн ван Сник, ДАШТ-ий 5 медальтай Бразилын Е.Миранда, дэлхийн хошой хүрэлтэй Францын А.Бучард нарын шилдгүүд медалийн төлөөх гол өрсөлдөгчид юм.

Гэхдээ энд гар ажиллагаа сайтай, дэлхийн залуухан аварга Абе Ута болон туршлага, ур чадвар өндөртэй Косовогийн М.Келменди нарын өрсөлдөөн энэ жингийн гол чимэг нь байх болов уу? Энэ хоёр шилдгүүд олимп, дэлхийн дэвжээнд барилдаж үзээгүй бөгөөд Токиод анх удаа таарах боломжтой. Косовогийн анхны олимпийн аварга М.Келменди энэ жил Дюссельдорфын Их Дуулга, Тель-Авивын Гранпри болон Европын наадмаас алтан медаль аваад ирж байгаа. Ийм түүний эхний томоохон өрсөлдөгч нь дэлхийн аваргын алт, мөнгөнтэй Ай Шишиме байна. А.Шишиме болон М.Келменди нар хэсгийн аваргын төлөө таарах магадлал өндөртэй.

Залуу тамирчин А.Утагийн хувьд бас л ялагдал гэдгийг мартаад байгаа энэ цаг үеийн шилдэг бөх. Түүнийг хэсэгт нь зогсоочих бөх үнэндээ гарахгүй болов уу? Бразилын Л.Пимента, Швейцарын Е.Тчопп болон Икраилын Г.Примо нарын од нь гүйвэл магадгүй А.Ута аваргыг унааж болох юм.

Нөгөө талд А.Ута болон М.Келменди нар хагас шигшээд гарч ирэх магадлалтай бол тэдний ялсантай нь аваргын алтан медалийн төлөө энэ жингийн тэргүүн бөх Францын А.Бучард байхыг үгүйсгэхгүй. Франц бүсгүй А.Бучард энэ жил тун сайн формтой байгаа бөгөөд Бакугийн Их Дуулга олон Марракешын Гранпри тэмцээнүүдэд түрүүлээд Токиод ирж байгаа. Түүний хамгийн хүчтэй өрсөлдөгчид нь хагас шигшээд таарах магадлалтай тул А.Бучард дэлхийн аваргаас хүртэж үзээгүй медалиа хүртэхэд нэг их гайхах зүйлгүй юм. Тэгвэл В хэсэгт тун сонирхолтой барилдаанууд гарна. Хашир, туршлагатай олимпийн хүрэл медальт Бельгийн ван Сник өрсөлдөгч нараа ялж чадвал хэсгийн аваргын төлөө Оросын Н.Кузуйтина болон Италийн О.Гуйффрида нартай гарч ирэх магадлал тун өндөр.

Энэ жинд манай улсаас Л.Сосорбарам болон Б.Хорлоодой нар өрсөлдөнө. Л.Сосорбарам эхний шатандаа магадгүй медалийн төлөө ч барилдах боломжтой Словений А.Станжертэй барилдана. Б.Хорлоодой С хэсэгт Гвиней-Биссау улсын тамирчинтай барилдана. Залуу мастер Б.Хорлоодой сайн барилдаж чадвал хэсгийн аваргын төлөө ч гарч ирэх боломжтой.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж