Жүдо ДАШТ: Ё.Басхүү өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2019.08.26-нд нийтлэгдсэн

Жүдо ДАШТ: Ё.Басхүү өрсөлдөнө

Жүдо ДАШТ: Ё.Басхүү өрсөлдөнө

Энэ жинд нийт 92 бөх барилдах бөгөөд Япон, Гүрж, Израиль, БНСУ, Казахстан, Украйн болон Узбекстанаас тус бүр 2 бөх барилдана. 2017 оны дэлхийн аваргын хүрэл медальт Гүржийн Важа Маргвелашвили жингээ тэргүүлэн барилдах бол В хэсгийг энэ оны Парисын Их Дуулга тэмцээний хүрэл медальт Израилын Б.Шмайлов, С хэсгийг Японы Ёширо Маруяма, D хэсгийг дэлхийн хошой аварга Хифуми Абе тэргүүлэн барилдана.

Эрэгтэй 66 кг-н гол фаворит бол тэмцээний зохион байгуулагч орны бөх, 2017, 2018 оны дэлхийн аваргын алтан медальт А.Хифуми байх нь гарцаагүй. Дэлхийн хошой аварга А.Хифуми энэ жил Бүх-Японы аваргаас мөнгөн медаль авсан бол өөр тэмцээнүүдэд өрсөлдөөгүй. Түүнтэй хамт энэ жилийн Бүх-Японы аварга болон Дюссельдорфын Их Дуулга тэмцээнд түрүүлсэн Ё.Маруяма Япон улсаа төлөөлөн барилдаж байгаа. Хэдийгээр алтан медалийн төлөө Япон залуус өрсөлдөх зорилготой ч Ё.Маруямад Казахстаны Е.Серикжанов, А.Хифумид Японы А.Ан Баул, Израилын Т.Фликер, Украйны домогт бөх Г.Зантариа болон Гүржийн Б.Ниниашвили нар саад болж магадгүй. Хэрвээ Япон залуус бүх өрсөлдөгчдөө буулгаж чадвал хагас шигшээд тулна.

Үүнээс гадна аваргын алтан медалийн төлөө Гүржийн В.Маргвелашвили, Оросын М.Пуляев, Израилын Т.Фликер, Б.Шмайлов, Казахстаны Е.Серикжанов, Е.Жумаканов болон БНСУ-ын Ан Бауль, Ким Лим-Хван нар өрсөлдөөнд орж ирэх боломжтой. Японы А.Хифуми шагайны бэртлээ эдгээгээд удаагүй байгаа тул бас л өндөр зэрэглэлийн, том тэмцээнд хүчтэй өрсөлдөөн үзүүлэх эсэх нь эргэлзээтэй юм.

Эрэгтэй 66 кг-д дэлхийн дэвжээнээс Х.Цагаанбаатар аварга алт, хүрэл медаль хүртэж байсан түүний араас Д.Төмөрхүлэг, Г.Хэрлэн нарын мастерууд энэ жинд өрсөлдөж байна. Харин энэ жил залуу тамирчин Ё.Басхүү эх орноо төлөөлөн барилдах бөгөөд эхний өрсөлдөгч нь олимпийн мөнгө, ДАШТ-ий алт, хүрэл медальт БНСУ-ын тамирчин Ан Баул байх юм.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж