Английн “Челси”-гийн хагас хамгаалагч Эден Азар өөрийнх нь эсрэг дэндүү ширүүн, бүдүүлэг тоглож буй өрсөлдөгчдөөс хамгаалахыг шүүгчдээс хүслээ.
“Хэрвээ шүүгчид намайг хамгаалж чадвал үнэхээр сайхан байна. Намайг хөл рүүгээ олон өшиглүүлдэг, хамгаалалт хэрэгтэй гэдгийг тэд одоо мэддэг болсон шүү дээ. Заримдаа тоглолтын дараагаар миний хөл их хүчтэй өвддөг тул өвчин намдаагч хэрэглэхэд хүрдэг. Гэхдээ би над дээр зөрчил гаргаж, бүдүүлгээр унагалаа ч би инээмсэглэсэн хэвээрээ л байхыг хичээлэг. Тэгээд ч манай багийн эмч мэргэжилтнүүд гар хумхилгүй сайн ажиллаж чаддаг л даа. Би гурав юмуу дөрөв хоногт нэг удаа талбайд гарч, олон тоглолтод оролцдог болохоор гэмтэл авах эрсдэл их.
Над дээр хэн хамгийн ширүүн зөрчил гаргасан бэ гэж үү? Мэдээж, Фил Бардсли. “Сток”-ийн эсрэг тоглолтод тэр миний хөлд суухдаа зүгээр л хамаад явчихсан. Гэхдээ миний хувь заяа, хөлбөмбөг гэдэг нь энэ юм даа. Хэрвээ би хөлдөө олон удаа өшиглүүлж байвал тэр тоглолтод сайн тоглосны л гэрч болдог” гэж Азар өгүүлжээ.
Р.Гэгээ
Эх сурвалж: http://horom.mn