ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев ажлын дөрвөн өдөрт шилжих нь болохгүй зүйлгүй ч өнөө маргаашдаа шийдэгдэх асуудал биш хэмээн Оросын Аж үйлдвэр, бизнес эрхлэгчдийн холбооны тэргүүн Александр Шохинтой уулзах үеэрээ хэллээ.
Өнөөгийн цалингийн түвшинг хэвээр хадгалан ажлын өдрийг богиносгох нь хамгийн гол асуудал хэмээн Ерөнхий сайд хэлсэн байна. “Мэдээж үүний тулд хөдөлмөр эрхлэхтэй холбоотой хууль эрх зүйн орчныг өөрчлөх, хөдөлмөрийн үр бүтээмжийг бууруулахгүй байх, ажлын цагийн графикийг бодолцох гээл асуудал олон бий” хэмээн Медведев хэлсэн байна.
Нийгэм хөгжиж, техник, технологийн дэвшил амьдралд нэвтэрч байгаа нь ажлын өдрийг богиносгох асуудлыг илүү цаг үеийн болгож байгааг тэрбээр онцоллоо.