Фото: Михаил Климентьев / РИА Новости
Германы канцлер Ангела Меркель "Тристан Изольда» дуурь үзэж байхдаа сандлаасаа уналаа гэж Bild сонин бичив. Энэ явдал Байройт хотод явагддаг жил тутмын хөгжмийн наадмын үеэр болжээ. Дуурийн завсарлагаар Фестшпильхаус рестораны кафе-брейкт орж ирсэн Меркель сандалтайгаа унасан байна.
Эхлээд канцлерийг ухаан алдлаа гэж мэдээлж байснаа сүүлд нь сандал нь эвдэрхий болж таарлаа. Завсарлагын дараа Вагнерийн дуурийг үргэлжлүүлэн үзсэн канцлер жүжиг түүнд таалагдсныг хэлжээ. Канцлер ийм байдалд орж байгаа анхны тохиолдол нь энэ биш. Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард Христийн ардчилсан намын хурал дээр Меркельтэй бас нэг ийм тохиолдол учирсан юм. Хожим түүний шалтгааныг нь хэвлэлийнхэн тайлбарлахдаа өлсч, шингэнээ алдсан учир ухаан алдсан гэж мэдээлж байжээ.
Ш.МЯГМАР