Оросуудын 20 хувь интернэтээс худалдаа хийдэггүй | News.MN

Оросуудын 20 хувь интернэтээс худалдаа хийдэггүй

Оросуудын 20 хувь интернэтээс худалдаа хийдэггүй

Оросуудын 20 хувь интернэтээс худалдаа хийдэггүй

Оросуудын 20 хувь буюу тавны нэг нь интернэт дэлгүүрээс юу ч худалдан авч байгаагүй болохыг Rate&Goodsбайгууллагаас хийсэн судалгаа харууллаа хэмээн РИА Новости мэдээллээ.

Мөн интернэтээр худалдаа хийж байгаа оросуудын дийлэнх нь зөвхөн хувцас, эд зүйлс худалдан авдаг болохыг судалгааны дүн илтгэжээ. Интернэтээр худалдаа хийгчдийн 76 хувь нь хувцас, ном, гоо сайхны бараа худалдан авдаг байна.

Судалгаанд оролцогчдын 17,3 интернэтээс худалдаа хийх нь хамаагүй хямд тусдаг гэж онцолсон байна. Мөн 46 хувь нь онлайн худалдаа нь цаг завыг хэмнэдэг учраас дуртай гэсэн байна.

Судалгаанд оролцогчдын 34,5 хувь нь долоо хоногтоо нэг удаа, 23 хувь нь сардаа нэг удаа дэлгүүр хэсдэг гэжээ. Ингэхдээ 43,7 хувь нь гэрийнхээ ойролцоох дэлгүүр хэсдэг гэсэн байна.

Судалгааг Москва, Санкт-Петербург, Краснодар, Ростова-на-Дону, Екатеринбург, Новосибирск, Самар, Уфа, НижныйНовгород, Волгоград, Саратов, Перм, Омск, Казань, Челябинск, Воронеж, Тюмень, Ульяновск гэсэн 18 хотын 25-44 насны 37400 хүнийг хамруулан хийжээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж