Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гол нуурын усны төвшин аюултай байдалд хүрээд байгааг сэрэмжлүүлж байна. Өнөө өглөөний байдлаар Их Хянганы нуруунаас эхтэй Халх гол Ялалт баг, Алтай нурууны Ховд, Буянт болон Хархираа Түргэний уулсаас эхтэй Хархираа гол-Тариалан сум орчимд голын ус үерийн төвшинг 5-40 см давсан байдалтай байгаа ажээ.
Ирэх өдрүүдэд ч ихэнх нутгаар түр зуурын болон үргэлжилсэн бороо орох тул дээр дээр дурдсан гол мөрөн болон голын эрэг, татам дагуу суурьшиж, нутагшиж буй малчид, ард иргэд, аж ахуйн нэгж, тухайн бүс нутагт аялж, амарч, зугаалж буй хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхаарууллаа.
Д.ЦЭЦ