Оросууд төрийн далбааныхаа 350 жилийн ойг тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2019.08.26-нд нийтлэгдсэн

Оросууд төрийн далбааныхаа 350 жилийн ойг тэмдэглэв

Оросууд төрийн далбааныхаа 350 жилийн ойг тэмдэглэв

ОХУ 1994 оноос жил бүрийн наймдугаар сарын 22-нд төрийн далбааны өдрийг тэмдэглэж байна. Харин энэ жилийн хувьд онцлогтой байсан нь төрийн далбааныхаа 350 жилийн ойг тэмдэглэсэнтэй холбоотой.

Москва хотын захиргааны шийдвэрээр төрийн далбааны өдрийг энэ жил наймдугаар сарын 22-25-ны хооронд өргөн дэлгэр тэмдэглэлээ. Эдгээр өдрүүдэд Москва хотын гудамж, талбай, паркад ойролцоогоор 500 мянган хүн төрийн далбааны баярт оролцлоо хэмээн Москва хотын албан ёсны цахим хуудсанд мэдээлжээ.

Академик Сахаровын өргөн чөлөө, Поклонная уулан дахь Ялалтын парк зэрэг газарт хамгийн олон хүн цуглажээ. Баярын өдрүүдэд Оросын төрийн далбааны өнгө болох улаан, цагаан, цэнхэр өнгийг хослуулсан төрөл бүрийн бэлэг дурсгалын зүйлс болон амттан хамгийн их зарагдсан байна.

Мөн энэ өдрүүдэд ОХУ-ын холбооны бүхэлдэхүүнд байдаг улсуудын төрийн далбаануудыг 2541 квадратметр даавуун дээр нэгтгэн дэлгэсэн нь ОросынДээд амжилтын номд бүртгэгджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж