МАН-ын дотоод “зөрчил” Үндсэн хуулийг гацаах уу? | News.MN

МАН-ын дотоод “зөрчил” Үндсэн хуулийг гацаах уу?

МАН-ын дотоод “зөрчил” Үндсэн хуулийг гацаах уу?

МАН-ын дотоод “зөрчил” Үндсэн хуулийг гацаах уу?

УИХ өнгөрсөн Баасан гаригт /2019.08.23/Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж, байнгын хороо хуралдав. Гэхдээ байнгын хороо өнөөдөр /2019.08.26/ үргэлжүүлэн хуралдаж, ажлын хэсэг болон зөвшилцлийн ажлын хэсгийн саналуудыг хэлэлцэж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ.

Үндсэн хуулийг хамгийн удаан хугацаанд гацаанд оруулаад байсан Ерөнхийлөгчийн саналуудыг МАН хүлээж авах шийдвэр гаргаж, тахимаа өгсөн. Гэхдээ энэ шийдвэрийг МАН-ын гишүүдийн олонх бус хэсэг бүлэг гишүүд нь дэмжсэн. Тиймээс одоо чуулганы хуралдаанаар байнгын хорооны саналууд дэмжигдэх эсэх нь тодорхой болно. Өөрөөр хэлбэл, МАН-ын 32-ын бүлгийн гишүүд Ерөнхийлөгчийн санал болгосон УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох, сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах, парламентын хугацааг таван жил болгох саналуудыг дэмжихгүй гэдгээ бүлгийн хуралдаан дээр ч, намын дотооддоо ч илэрхийлээд буй. Тэдний зүгээс гишүүдийн тоог нэмэх шаардлагагүй, одоогийн 76 гишүүн хангалттай гэж үзэж байгаа бөгөөд сонгуулийн тогтолцоог ч заавал холимог байлгахгүйгээр одоогийн хуулиараа зохицуулаад явах боломжтой гэж үзэж байгаа. Харин 33-ын бүлэг буюу У.Хүрэлсүхийн тал дээрх саналуудыг дэмжиж, бүлгийн шийдвэрийг гишүүд дагана гэх тулгалтыг намын гишүүддээ өгч буй. Тиймээс чуулганы хуралдааны үеэр Ерөнхийлөгчийн саналыг дэмжих кноп хэд байх вэ гэдэг УИХ-ын даргын толгойг “гашилгаж” байгаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд МАН-ын хоёр тал ямар нэг “тохиролцоонд” хүрээгүй бол шүү дээ.

АН “ҮНЭД” ОРОХ ЦАГ

Ардчилсан намын зөвлөлийн хувьд анх Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг дэмжихгүй, хэлэлцүүлэгт оролцохгүй гэж мэдэгдэж байсан. Гэвч Ерөнхийлөгч тэдний “хүслийг” биелүүлэхүйц саналууд оруулж ирсэн учраас хэлэлцүүлэгт оролцож, саналаа ч мөн хүргүүлсэн. Ардчилсан намын зарим саналыг МАН хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ тодорхой илэрхийлсэн. Тиймээс УИХ дахь АН-ын зөвлөл Баасан гаригт ээлжит бусаар хуралдаж, өөрсдийнх нь саналуудыг дэмжихгүй бол хэлэлцүүлэгт оролцохгүй, гэхдээ Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж байгаа гэдгээ илэрхийлсэн. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэрэв хүсвэл МАН-ынхан АН-ын зөвлөлтэй, зөвлөлгүй баталчих кноптой. Гэхдээ МАН-ын дотоодын зөрчил нь АН-ын зөвлөлд найр тавихаас өөр сонголт үлдээхгүй л болов уу гэдгийг улс төрийн хүрээнд ярьж байна. АН-аас хамаарлаа тасалсан Ж.Батзандан, Л.Болд нар угаас МАН-ыг дэмжинэ гэж тооцсон ч АН-ын зөвлөлийн гишүүдийн кноп МАН-д чухал үүрэг гүйцэтгэх боломжтой. Тиймээс МАН-ынхан, УИХ-ын дарга АН-ын зөвлөлийн гишүүдтэй ямар яриа, хэлэлцээр хийхээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл урашлах эсэх нь хамаарч эхэлж байна.

Хэрэв Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл ямар нэг байдлаар гацаж, зөвшилцөлд хүрч чадахгүй хугацаа алдвал 2020 оны сонгуулийн хуульдаа өөрчлөлт оруулахаас өөр аргагүйд хүрнэ. Тиймдээ ч УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаар ахлуулсан Сонгуулийн хуулийн ажлын хэсэг ажлаа маш идэвхтэй гүйцэтгэж байгаа. Хамгийн сүүлд Засгийн газраас санал авахаар хүргүүлснийг бодоход хуулийг өргөн барихад бараг л бэлэн болсон гэсэн үг. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл цаг алдаж магадгүйг ч МАН тооцоолсон. Одоогийн хүчин төгөлдөр хуулиар сонгуулийн хуульд сонгууль болохоос зургаан сарын өмнө өөрчлөлт оруулах боломжтой. Тэгэхээр арванхоёрдугаар сард багтаан сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах боломжтой гэсэн үг. Удахгүй намрын ээлжит чуулган эхэлнэ. Намрын чуулганаар хугацаатай уралдаж баталдаг нэг чухал хууль бол 2020 оны төсөв. Сонгуулийн жилийн төсөв учраас гишүүн бүр төсвийн хууль дээрээ анхаарлаа хандуулчихвал юун Үндсэн хуулийн өөрчлөлт болно. Тиймээс МАН дотоод зөрчлөө хурдан илааршуулж, төлөвлөсөн ажлуудаа амжуулахгүй бол дараа дараагийн чухал, сонгууль угтсан олон шийдвэрүүд хүлээж байгааг сануулах нь илүүц биз ээ.

Ш.ЧИМЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-26 202.9.43.116

News mn manangiin zahialgat bicheech naraar duuren yuma, ingebel esbel tegbel undsen huuliin uurchlult gatsna geel tolgoigoogoo gashilgachih yuma

Avatar

tulga 2019-08-26 150.129.141.85

Nemhee chi Bagabandi-g doromjilj sonind bichuuldeg baisan medsen. Nemhee chi Bagabandiin bolobsroliig guitsehgui dee. Nemhee Bagabandid boo Tungaa gedeg huneer h**** hiilgej baisan.

Avatar

Зочин 2019-08-26 73.92.12.67

Yндсэн хуулийг гацаана гэж юу яриад байнаа ? Монголчуудын сор болсон хумуусийн боловсруулсан 1992 оны Yндсэн хууль байж л байгаа. Харин дараа нь оруулсан 7 еерчлелтийг цуцлаад, Еронхийлогчийн, УИХ- ын эрх уургийн талаарх уг усэгний тодруулгыг сайн хийгээд явчихад л хучтэй ЕС тэй парламент байдгаараа гараад ирнэ

Avatar

зоч 2019-08-26 202.9.42.221

үх -д иим өөрчлөлт хийх хэрэгүй ардын намыхан дотор эрх биш улс орноо бодсон хүн байгаа байлгүй дээ . албан тушаал эрх мэдэл эд мөнгө цаг зуурийн гэдгийг мэдэх хүн эрх биш эдний дотор байгаа байлгүй.топор ,женко сайн тоглож байгаа мэдээл муутай ,өнөө маргаашаа адгацааж байгаа иргэдээр битгий тоглоорой тда нар мөнхийн ус хүртээгүй тиим зүй байхг .шүү .их хөөрцөглөх бас хэмжээтэй

Avatar

Зочин 2019-08-26 202.21.124.19

МАН-д үнэхээр 32-ынхон дээрх байр сууриа хамгаалж бол бас хагас нь ч гэсэн эрүүл байна гэсэн үг. Та нарын ард ард түмэн байгаа шүү. Шүүх засаглалаа хараат бус болгож, шударга ёсыг сэргээх суурийг тавьж өгөөрэй.

Avatar

ИРГЭН 2019-08-26 202.21.124.19

ҮХНӨ гацаанд орж бүү хэлэлцээсэй гэж бодож байна. "Дордуулсан 7" гэдгээс хавьгүй муу, хортой үр дагавар бүхий нэмэлтүүд орохоор болчихлоо. Юу гэвэл: 1.Шүүх, Прокурорын томилгоонд Ерөнхийлөгч оролцож шүүхийг хараат болгосон гажуудал хэвээр үлдэх нь 2.Иргэдийн шууд сонгох эрхийг булааж, намын жагсаалт гээчээр гишүүн болдог холимон гэх холиосон тогтолцоог тусгах нь. 3.УИХ-ын гишүүдийн тоог 23-32-оор нэмэнх нь. Тэдний ямбалах зардлыг бид нэмж үүрэх нь. ҮНДСЭН ХУУЛЬД ГАР ХҮРМЭЭРГҮЙ БАЙНА.

Avatar

irgen 2019-08-26 202.131.225.197

undsen huuli uurchilj boku, yalanguya udu burdsen erunhii said erunhiilugch jeduuchid

Avatar

Зочин 2019-08-26 64.119.20.167

архиа гарсны дараа бичээч ээ.

Avatar

Зочин 2019-08-26 64.119.16.105

Гацаанд орж ҮХӨийг битгий хэлэлцээсэй гэж хүсэж байна

Avatar

mgl 2019-08-26 202.9.43.212

uls orniig suiruulegchdiin toog nemj bolohgui. harin 2 tanhimtai parlamenttai bolson ued uur hereg.

Avatar

Зочин 2019-08-26 202.131.234.154

Сонгуулийн санал авдаг шиг санал хураалтаар ард түмний саналыг авах хэрэгтэй ш дээ, худлаа баахан хуульд оруулах өөрчлөлтөө хүүхэд хөгшид суулгаж сурталчилсныгаа ард түмэн дэмжсэн гээд байгаа юм биш биз дээ???

Avatar

зочин 2019-08-26 192.82.65.120

Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал зүгээр л нэг шоу. Хүмүүсийн анхаарлыг бас зүйл рүү хандуулах ажил.

Avatar

Зочин 2019-08-26 119.40.98.162

Энхтүвшин нарын өвгөдийг дахин сонгох гэж 99 болгох гэж байгааг ард түмэн дэмжихгүй гээд байгаа шүү.ЖДҮ,хүчин,авилга,хар тамхи гээд шэмт хэргийн уурхай болсон одоогийн Их хурал эх хуульд гар хүрэх ёс зүйн хувьд блломжгүй юм

Avatar

болд 2019-08-26 66.181.180.246

ХОДОО ОРОН НУТГИЙНХАН МАЛЧИД БОЛД БАТЗАНДАН НАРЫГ ХУЙГААРАА ДЭМЖИЖ БАЙНА. ЭРХ БАРИГЧИД АЙГААД ДЭЭД ШУУХ ДЭЭР ШИНЭ НАМЫГ БУРТГЭЖ ЗОВШООРОЛ ОЛГОДОГГУЙ ЭЭ

Avatar

ЛООХОЙ 2019-08-26 66.181.180.246

АН-ЫН ГИШУУДЭЭ ТА НАРТ ТОМ БОЛОМЖ ШААНС БНДА. С.ЭРДЭНЭ ГЭЭД ШИРЭЭН ДЭЭР ХЭВТЧИХЭЭД БАЙГАА МЭЛХИЙГЭЭ ЗАЙЛУУЛЧИХВАЛ Ч ЭЭДДЭЭ БОЛОМЖ БАЙНАА. ЧАДВХГУЙ БОЛ СОНГУУЛИЙН ДАРАА НААДАХАА АВЧ ХАЯААРАЙ

Avatar

Зочин 2019-08-26 160.16.203.34

Архангайн Цэнхэр суманд Монгол газар компанийн алт олборлох нэрээр сүйтгэсэн газар нутгийг онгоцноос бичлэг хийж харуулсныг үзлээ. Арай ч дээ. Газар нутаг минь ийм болчихсон гэж зүүдэнд ч орсонгүй. Энэ бичлэгийг ТВ-ээр дахин дахин сайн харуул ард түмэнд. Алт олборлогчидыг заавал шорон гянданд хийх нь гол биш. Нөхөн сэргээлтийг нь сайн хийлгэ. Эрхбиш зөвшөөрөл энэ тэр байдаг болоод л ухаж сэндийчээ байлгүй. Харин тэр зөвшөөрөл лиценз өгсөн дарга даамлууд, хуулийн дагуу хянаж шалгаж байх үүргээ би

Avatar

Иргэн 2019-08-26 202.126.88.178

Энхтүвшин нарын өвгөдийг дахин сонгох гэж 99 болгох гэж байгааг ард түмэн дэмжихгүй гээд байгаа шүү.ЖДҮ,хүчин,авилга,хар тамхи гээд шэмт хэргийн уурхай болсон одоогийн Их хурал эх хуульд гар хүрэх ёс зүйн хувьд блломжгүй юм

Avatar

Зочин 2019-08-26 59.153.113.200

Үндсэн хуулинд гар хүрэх ямар ч шаардлагагүй?! Дордуулсан 7 заалтаа буцаагаад л болоо ш дээ!?!?!
Ирэх жилийн сонгуульд МАН-аас ЖДҮ-чдээ нэр дэвшүүлбэл тэд нар нь бүгд унаад нам нь ялагдана шүү?!
ЖДҮ-чдийн оронд баахан шинэ хүмүүс дэвшүүлбэл бас л явахгүй?! Тэгэхээр ирэх жилийн сонгужль АН-д маш ашигтай болж мэдэх нь дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж