Их-7 уулзалт дипломат тулааны талбар болжээ | News.MN

Их-7 уулзалт дипломат тулааны талбар болжээ

Их-7 уулзалт дипломат тулааны талбар болжээ

Их-7 уулзалт дипломат тулааны талбар болжээ

АНУ, Хятадын хооронд худалдааны дайн даамжирч дэлхийн эдийн засагт нөлөөлж эхэлсэн энэ үед Их-7 бүлэг жил бүрийн уулзалтаа Францад эхлүүллээ. Их-7 бүлэгт Их Британи, Канад, Франц, Герман, Итали, Япон, АНУ багтдаг. Бүлгийн гишүүн орнууд нэгдмэл байр суурьтай байдаг боловч Дональд Трампын үед уулзалт дипломат тулааны талбар болон хувирсныг ажиглагчид онцолжээ. Их-7 бүлгийн уулзалтад бусад орноос Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Египетийн Ерөнхийлөгч Абдел Фаттах аль-Сиси нарыг урьж оролцуулжээ. Уулзалтын үеэр хамгийн маргаан дагуулсан сэдэв нь АНУ, Хятадын хоорондох худалдааны дайн, Ираны цөмийн хөтөлбөрийн зөрчил, Амазоны ширэнгэн ойн их түймэр болж байна. Үүний зэрэгцээ Их-7 бүлгийн бүлгийн уулзалтыг эсэргүүцэгчид цагдаагийн 13 мянган офицерын хамгаалалтын эсрэг мөргөлдөж, нулимс асгаруулагч, ус шүршигч ашиглахад хүргэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп уулзалтын үеэр Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоныг Европын холбооноос гарах үйл явцыг удирдан явуулахад зөв хүн хэмээн мэдэгдсэн байна. Трамп, Жонсон нар Францын өмнөд хэсгийн Биарриц хотноо болсон уулзалтад илт нөхөрсгөөр ярилцаж байв. Борис Жонсон өнгөрсөн долдугаар сард Их Британийн Ерөнхий сайдаар сонгогдсон юм. Франц дахь уулзалтын үеэр Дональд Трамп Их Британийн Ерөнхий сайдад өмнө нь хийж байгаагүй том худалдааны гэрээ байгуулах амлалт өгчээ. Гэвч Их Британийн Европын холбооноос гарах салалтын гэрээг ирэх аравдугаар сарын 31-ны дотор байгуулах нь амаргүй ажил болохыг Ерөнхий сайд Борис Жонсон ухамсарласан мэт байжээ.

Дональд Трамп Хятадтай хийж буй худалдааны дайныг даамжруулахгүй байх сануулгыг бүлгийн бусад тэргүүн нараас авчээ. Дональд Трамп өнгөрсөн Баасан гаригт Хятадын импортын бараанд дахин таван хувийн татвар ногдуулж, зөрчлийг улам өдөөснийг бүлгийн гишүүд шүүмжилжээ. Ингэснээр ирэх аравдугаар сарын 1-ээс Хятадын 250 тэрбум ам.долларын өртөг бүхийн бараанд ногдуулсан өмнөх 25 хувийн татвар 30 хувь болж нэмэгдэх аж. Дональд Трампын мэдэгдлээс өмнө Хятадаас АНУ-ын 75 тэрбум ам.долларын бараанд гаалийн татвар ногдуулахаар төлөвлөж байгааг мэдээлсэн байв. Хятадын талаас АНУ-ын 5000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд 5 болон 10 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байгаа аж. Харин Хятадын төлөвлөгөөг Дональд Трамп улс төрийн зорилготой хэмээн шүүмжилсэн юм.

Түүнчлэн уулзалтын үеэр Бразилийн Ерөнхийлөгч гадаадын орны хөндлөнгийн оролцоонд дурамжхан байгаа ч Амазоны ширэнгэн ойн түймрийг унтраахад хэрхэн туслалцаа үзүүлэх талаар бүлгийн гишүүд хэлэлцжээ. Бразилийн төрийн тэргүүн Жайр Болсонаро Францын Ерөнхийлөгч байгаль орчинд тулгамдсан асуудлыг улс төрийн зорилгоор ашиглаж байна хэмээн түүнийг хурцаар шүүмжилжээ. Бразилийн эрх баригчид түймрийг унтраахаар армийн цэргүүдийг дайчлан ажиллаж буй. Амазоны ширэнгэн ой нь манай гаригийн нийт хүчилтөрөгчийн 20 хувийг дангаараа бүрдүүлдэг “дэлхийн уушги” гэж хэлж болно.

Мөн уулзалтын үеэр Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Ираны зөрчлийг зохистой аргаар намжаах аргыг эрэлхийлжээ. Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээнээс АНУ гарснаас дахин зөрчил үүсч эхэлсэн юм. Их-7 бүлгийн уулзалтын өмнөх өдөр Францын Ерөнхийлөгч Ираны төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-26 66.181.187.203

Оросуудад ашигтай л бна даа?

Avatar

Зочин 2019-08-26 202.179.31.109

оросыг буланд шах

Avatar

Зочин 2019-08-26 202.55.191.130

hurliizaa orosiig diilehgui sh dee baruuniihan chin.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж