Дайчдын хөшөөнд мөнхийн гал асаалаа | News.MN

Дайчдын хөшөөнд мөнхийн гал асаалаа

Дайчдын хөшөөнд мөнхийн гал асаалаа

Дайчдын хөшөөнд мөнхийн гал асаалаа

Халхын голын түүхэн ялалтын 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Дорнод аймагт дайчдын хөшөөнд мөнхийн гал асаах үйл ажиллагаа наймдугаар сарын 23-нд боллоо. Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойг зохион байгуулах комиссоос эх орон, тусгаар тогтнолынхоо төлөө эрэлхэгээр тулалдаж, Японы түрэмгийлэгчдийг бут цохисон дайны түүхэн ялалтад амь үрэгдсэн энгийн ард, эрэлхэг зоригт цэрэг эрс, ахмад дайчдаа эргэн санан дурсаж хүндэтгэл үзүүлсэн энэхүү ёслолын арга хэмжээнд аймгийн Монгол Улсын төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, Засаг дарга бөгөөд аймгийн Батлан хамгаалах газрын дарга М.Бадамсүрэн, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн Командлалын ажиллагааны удирдлагын хэлтсийн дарга хурандаа О.Эрдэнэбаатар, ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагч, ОХУ-ын талын сургуулийн удирдагч дэслэгч генерал М.Я.Носулев ИТХ-ын дарга Л.Хишигтогтох, Монгол улсын төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, аймгийн аймгийн Засаг даргын орлогч бөгөөд Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойг зохион байгуулах комиссын дарга Ш.Ёл, аймгийн ЗДТГ-ын дарга П.Бат-Өлзий, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөр, болон аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагийн удирдлагууд, нутгийн иргэд ахмад дайчид оролцлоо.

Энэхүү үйл ажиллагааны эхэнд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн “Мөнхийн галыг бүтээхэд бид бүхэнтэй хамтран ажиллаж гардан гүйцэтгэсэн “Дорнод тээх” компанийн захирал Ц.Даваахүү, мөн энэхүү хөшөөг өөрийн хөрөнгөөр засварласан аймгийн ИХТ тэргүүлэгч М.Гэрэлбаатар, гадна талбай зогсоол жагсаалын индэрийг засварлах ажлыг гүйцэтгэсэн дэд хурандаа Т.Тогмиддүүмий захирагчтай ЗХ-ний 327-р ангийн бие бүрэлдэхүүнд баярласан талархсанаа илэрхийлье” гэж онцоллоо.

Мөнхийн галыг аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Батлан хамгаалах газрын дарга М.Бадамсүрэн, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн Командлалын ажиллагааны удирдлагын хэлтсийн дарга хурандаа О.Эрдэнэбаатар, ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагч, ОХУ-ын талын сургуулийн удирдагч дэслэгч генерал М.Я.Носулев нар асаалаа. Халхын голын дайны ялалтын баярын өдрүүдэд мөнхийн галын дэргэд Монголын хүндэт харуул байрлах юм.

Эх сурвалж: ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-08-25 122.201.31.44

уг нь сайн арга хэмжээ бололтой. Жанжин штаб гэж ийм согтуу хүн шиг мэдээ бичдэг газар юм уу .Сахилага хариуцлага хаана байна.Төрийн албаны зөвлөлийн дарга энэ арга хэмжээний гол баатар нь юмуу. Ийм том ач холбогдолтой ойн арга хэмжээний талаар гарч байгаа мэдээлэл дэндүү, зохион байгуулалт муутай болж байна.Дорнод аймагт болох арга хэмжээг сошалд тасдаж гаргаад төвд бол арга хэмжээнийталаар таг дуугай байх юм. Шадар сайд ахалсан комисс нь ажиллахгүй байна уу, эсвэл зангидаж чадахгүй байна уу.

Avatar

lop 2019-08-25 105.112.120.35

Бид 5000 еврогоос 50000 еврогийн хооронд бэлэн мөнгөөр зээл олгохоос гадна зээл авах шаардлагатай байгаа аливаа компани эсвэл компанид жилийн 2% -ийн хүүтэй 50000-30000 еврогийн төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө.
Хэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй байгаа болон эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Хурдан зээл ба төлбөрийн эцэс төгсгөлгүй стресс.
манай вэбсайтаар зочлох эсвэл бидэнд имэйлээр (citybankloans10@aol.com) (citybankloans123@gmail.com)

Avatar

АРД 2019-08-25 122.201.22.179

Эх орны минь тусгаар тогтнолыг авч үлдсэн сайхан нутаг шүү. Халхын хэцүү То вангийн нутаг.

Avatar

Дэд бүтэц 2019-08-25 49.0.213.12

Тасралтгүй мөнх асаж байхын тулд шатах гаазын хоолойд холбох хэрэгтэй

Avatar

Зочин 2019-08-25 64.119.22.209

Жанжин Штаб дайны үед ийм алдаатай мэдээ бэлтгэж болохгүй ээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж