Халхын голын түүхэн ялалтын 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Дорнод аймагт дайчдын хөшөөнд мөнхийн гал асаах үйл ажиллагаа наймдугаар сарын 23-нд боллоо. Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойг зохион байгуулах комиссоос эх орон, тусгаар тогтнолынхоо төлөө эрэлхэгээр тулалдаж, Японы түрэмгийлэгчдийг бут цохисон дайны түүхэн ялалтад амь үрэгдсэн энгийн ард, эрэлхэг зоригт цэрэг эрс, ахмад дайчдаа эргэн санан дурсаж хүндэтгэл үзүүлсэн энэхүү ёслолын арга хэмжээнд аймгийн Монгол Улсын төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, Засаг дарга бөгөөд аймгийн Батлан хамгаалах газрын дарга М.Бадамсүрэн, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн Командлалын ажиллагааны удирдлагын хэлтсийн дарга хурандаа О.Эрдэнэбаатар, ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагч, ОХУ-ын талын сургуулийн удирдагч дэслэгч генерал М.Я.Носулев ИТХ-ын дарга Л.Хишигтогтох, Монгол улсын төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, аймгийн аймгийн Засаг даргын орлогч бөгөөд Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойг зохион байгуулах комиссын дарга Ш.Ёл, аймгийн ЗДТГ-ын дарга П.Бат-Өлзий, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөр, болон аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагийн удирдлагууд, нутгийн иргэд ахмад дайчид оролцлоо.
Энэхүү үйл ажиллагааны эхэнд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн “Мөнхийн галыг бүтээхэд бид бүхэнтэй хамтран ажиллаж гардан гүйцэтгэсэн “Дорнод тээх” компанийн захирал Ц.Даваахүү, мөн энэхүү хөшөөг өөрийн хөрөнгөөр засварласан аймгийн ИХТ тэргүүлэгч М.Гэрэлбаатар, гадна талбай зогсоол жагсаалын индэрийг засварлах ажлыг гүйцэтгэсэн дэд хурандаа Т.Тогмиддүүмий захирагчтай ЗХ-ний 327-р ангийн бие бүрэлдэхүүнд баярласан талархсанаа илэрхийлье” гэж онцоллоо.
Мөнхийн галыг аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Батлан хамгаалах газрын дарга М.Бадамсүрэн, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн Командлалын ажиллагааны удирдлагын хэлтсийн дарга хурандаа О.Эрдэнэбаатар, ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагч, ОХУ-ын талын сургуулийн удирдагч дэслэгч генерал М.Я.Носулев нар асаалаа. Халхын голын дайны ялалтын баярын өдрүүдэд мөнхийн галын дэргэд Монголын хүндэт харуул байрлах юм.
Эх сурвалж: ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ
Холбоотой мэдээ