Хуучирсан мэдээ: 2019.08.25-нд нийтлэгдсэн

ОХУ пуужин харважээ

ОХУ пуужин харважээ
5508794 23.05.2018 Запуск ракеты "Булава" по полигону Кура с подводного крейсера "Юрий Долгорукий" в Белом море. Стоп-кадр с видео, опубликованного министерством обороны РФ на своем официальном канале в YouTube, максимально возможное качество. Изображение является раздаточным материалом, предоставлено третьей стороной. Только редакционное использование. Запрет на архивирование, коммерческое использование, рекламную кампанию. Министерство обороны РФ

ОХУ, АНУ-ын хооронд 1987 онд байгуулсан “Дунд болон ойрын тусгалтай пуужин устгах гэрээ” наймдугаар сарын эхээр албан ёсоор дуусгавар болсон билээ. Хоёр тал нэг нэгнээ гэрээний заалтыг зөрчсөн хэмээн буруутгаж гэрээнээс гарсан юм. Гэрээ хэрэгжиж эхэлснээс хойш 32 жилийн дараа АНУ наймдугаар сарын 18-нд газраас ойрын зайн далавчит пуужин харвасан. Он дуусахаас өмнө илүү хол тусгалтай пуужин дахин туршина гэдгээ тус улсын Батлан хамгаалах яам мэдэгдсэн.

АНУ-ын уг үйлдлийн дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин адил хариу барих болно гэдгээ мэдэгдсэн билээ.

Түүний мэдэгдлийн дараа тус улсын Батлан хамгаалах яам бямба гаригт /2019.08.24/ цөмийн хоёр шумбагч онгоцноос баллистик пуужин харвасан байна. "Синева", "Булава" нэртэй баллистик пуужингуудыг Хойд мөсөн далайн туйлын бүсээс болон Баренцын тэнгисээс стратегийн зориулалттай "Тула" болон "Юрий Долгорукий" шумбагч онгоцноос харважээ. Пуужингууд Архангелск муж болон Камчаткийн цэргийн хээрийн сургуулийн талбайд байдаа оновчтой туссан байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж