Сансарт үйлдэгдсэн анхны гэмт хэргийг шалгаж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2019.08.25-нд нийтлэгдсэн

Сансарт үйлдэгдсэн анхны гэмт хэргийг шалгаж эхэлжээ

Сансарт үйлдэгдсэн анхны гэмт хэргийг шалгаж эхэлжээ

АНУ-ын сансрын нисгэгч Энн Маккэйн Олон Улсын Сансрын Станцад ажиллаж байхдаа салсан эхнэрийнхээ нэр, нууц үгийг ашиглан банкны данс руу нэвтэрсэн нь сансарт үйлдэгдсэн анхны гэмт хэрэг болж байна.

Түүнийг бусдын банкны дансыг зөвшөөрөлгүй шалгасан хэмээн өмнөх эхнэр Саммер Уорден нь гомдол гаргасны дагуу уг хэргийг шалгаж байгаа гэнэ. Тэр бол сансрын нисгэгчдийн түүхэнд анх удаа өөрийгөө ижил хүйстэн гэдгээ зарлаж байсан хүн юм. Тэрбээр экс эхнэртэйгээ 2014 онд гэрлэж, 2018 онд салж байжээ.

Энн Маккэйн 2018 оны арванхоёрдугаар сарын 3-нд сансарт нисч, гуравдугаар сард анх удаа задгай сансарт ажилласан юм. Ингээд зургаадугаар сарын 24-нд дэлхийд буцаж ирсэн байна. Энэ хугацаандаа Маккэйн “NASA”-гийн компьютер, интернэт сүлжээг ашиглан банкны дансанд нэвтэрсэн ажээ.

Хамт амьдрах хугацаандаа Маккэйн эхнэрийнхээ дагавар хүүг халамжилж, мөнгө төгрөг харамгүй зарцуулдаг байсан бөгөөд тэд тухайн үед дансныхаа мэдээллийг дундаа ашигладаг байсан аж.

Олон Улсын Сансрын Станцын гишүүн орнууд болох ОХУ, АНУ, Япон, Европ, Канад улсууд нь сансрын нисгэгч тойрог замд байхдаа гэмт хэрэг үйлдвэл хэрхэн шийдэх дүрэмтэй байдаг бөгөөд ийнхүү анх удаа тэрхүү дүрмийг ашиглах гэж байгаа гэнэ.

 

Эх сурвалж:BBC

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж