Нийслэлчүүд өвөлд бэлэн үү

Хуучирсан мэдээ: 2019.08.25-нд нийтлэгдсэн

Нийслэлчүүд өвөлд бэлэн үү

Нийслэлчүүд өвөлд бэлэн үү

Энэ жил намрын халуун өдрүүдийг үзэлгүй өвөлтэй золгож магадгүй байна. Энэ үед өвөлжилтийн бэлтгэлийн талаар сонирхохгүй хүн ховор байгаа нь ойлгомжтой. Наймдугаар сарын 10-ны байдлаар нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 70 гаруй хувьтай байна гэсэн мэдээллийг салбарынхан өгч байна.

Дулааны гуравдугаар цахилгаан станцын өндөр даралтын хэсгийн суурилагдсан хүчин чадлыг 75 МВт-аар нэмэгдүүлэх, Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын турбогенераторыг шинэчлэн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр Засгийн газраас шийдвэрлэсэн. Энэ ажил ид хийгдэж байгаа аж. Одоогоор Улаанбаатар хотын цахилгаан дамжуулах сүлжээнд хийгдэж буй 35 кв-ын агаарын шугам болон дэд станцуудад засвар шинэчлэлтийн ажил 83.8 хувьтай байна.

“Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК  2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 41 ажил хийгдэх бөгөөд одоогоор 69 хувьтай байна. Ирэх аравдугаар сарын 01 гэхэд бүх ажлыг дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэдгийг албаныхан хэлж байна.

“Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК нь нийслэл Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний хэрэглээний 55 хувийг хангадаг Монгол Улсын эрчим хүчний хамгийн том үйлдвэр юм. Улмаар өвөлжилтийн бэлтгэл ажил төлөвлөгөөт графикийн дагуу явж байгаа аж.

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК  “Баянхошуу дэд төв”-ийг төвлөрсөн дулаанаар хангах дулааны шугам угсралтын ажил хийгдэж буй. Энэ ажлыг хийснээр СХД-ийн 7 дугаар хороо, хилчин хорооллыг төвлөрсөн дулаанд холбох юм.

Нийслэлийн гэр хороололд амьдарч байгаа айл өрхийг галалгааны улиралд сайжруулсан түлшээр хангахад 600,000 тонн түлш шаардлагатай. Одоогоор 130,000 мянган тонн  сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэн нөөцлөөд байна.

Ямартай ч энэ мэт нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил эхэлчихсэн байна. Дээрх засвар үйлчилгээний ажил бүрэн хийгдэж гэмээнэ бид "гал алдах"-гүй" өвөлжинө.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж