Монгол Улс жүдогийн ДАШТ-ээс 21 медаль хүртжээ | News.MN

Монгол Улс жүдогийн ДАШТ-ээс 21 медаль хүртжээ

Монгол Улс жүдогийн ДАШТ-ээс 21 медаль хүртжээ

Монгол Улс жүдогийн ДАШТ-ээс 21 медаль хүртжээ

Олимпийн спортын төрлийн нэг болох жүдо бөхийн 2019 оны ДАШТ Япон улсын Токио хотноо хөшгөө нээж байна. Энэ удаагийн ДАШТ нь ирэх жилийн Токиогийн олимпийн өмнө болж байгаагаараа онцлог бөгөөд баг, тамирчдын хувьд нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна. Энэ жил 149 оны 860 гаруй тамирчин багтаад байгаа нь их том юм.

Манай улс жүдо бөхийн ДАШТ-д 2011 оныг эс тооцвол 2009 оноос хойш амжилттай оролцож байгаа. Монголын жүдо бөхийн анхны ДАШТ-ий медалийг өнөөгийн шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулга, О.Балжинням нар 1989 оны Белградын ДАШТ-ээс авчирч байсан бол анхны дэлхийн аваргын алтан медалийг Х.Цагаанбаатар 2009 оны Роттердамаас хүртэж байсан. Харин Х.Эрдэнэт-Од гавьяат Египетийн Кайр хотноо ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, Монголын тамирчдын анхны эмэгтэй дэлхийн аваргын медальтан болсон бол М.Уранцэцэг 2013 оны Риогийн ДАШТ-ээс анхны эмэгтэй дэлхийн аваргын алтан медалийг авчирсан байдаг. Олимп, дэлхийн шилдэг тамирчин Х.Цагаанбаатар аварга анхны дэлхийн аваргын хос медальтан болж байсан бол Д.Сумьяа анхны дэлхийн аваргын 3 медальтан болж байжээ.

Монголын жүдо бөхийн тамирчид ДАШТ-ээс хүртсэн медаль:

  • 1989 оны Белград Д.Баттулга 60 кг хүрэл, О.Балжинням -95 кг мөнгө
  • 2005 оны Кайрт Х.Эрдэнэ-Од 57 кг хүрэл
  • 2009 оны Роттердамд Х.Цагаанбаатар 66 кг алт,
  • 2010 оны Токиод Х.Цагаанбаатар 66 кг хүрэл, Х.Бундмаа 52 кг хүрэл
  • 2013 оны Риод Д.Аматүвшин 60 кг мөнгө, М.Уранцэцэг 48 кг алт
  • 2014 оны Челябинскт Г.Болдбаатар 60 кг алт
  • 2015 оны Астанад С.Ням-Очир 73 кг хүрэл, Д.Сумъяа 57 кг хүрэл, Ц.Мөнхзаяа 63 кг хүрэл
  • 2017 оны Будапештэд Г.Болдбаатар 60 кг хүрэл, Г.Одбаяр 73 кг хүрэл, Н.Түвшинбаяр -100 кг хүрэл, М.Уранцэцэг 48 кг мөнгө, Д.Сумъяа 57 кг алт, Б.Мөнгөнчимэг 63 кг хүрэл
  • 2018 оны Бакуд Л.Отгонбаатар -100 кг хүрэл, Ө.Дүүрэнбаяр +100 кг хүрэл, Д.Сумъяа 57 кг хүрэл

Б.БЯМБАБАЯР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2019-08-25 66.181.187.217

chamd taaruukhan khasag gej yamar s****m ni shiwnechikheew, delkhiin temtseend taaruukhan khun baykhguy , 10 suniachikhaj chadakhguy bayj olon yum khutsakh yum ,202.126….. mini

Avatar

Khalkh 2019-08-25 202.9.43.14

Novshiin agdiin hasag amaa tataarai

Avatar

Даан ч яавдаа 2019-08-25 66.181.186.158

Харин тийм. Зураг алаач гэдэг шиг ийм сайран боломжийг алдах юмдаа. олимпт бэлдэх өөр хүн алга уу?

Avatar

Зочин 2019-08-25 202.126.88.139

Амартүвшин минь даанч яав даа. Ахиж ийм сайхан сугалаа таарахгүй шүү дээ. Их сайхан явж байснаа Киргизийн сураггүй бацаанд хусуулчих юм даа. Дараа нь тааруухан хасаг хүлээж байлаа. Медаль ойрхон харагдаж байлаа.

Avatar

Найдангийн Түвшинбаяр аварга 2019-08-25 66.181.161.21

Д.Баттулга биш Х.Баттулга шүү

Avatar

Кса 2019-08-25 202.126.88.139

Д.Батулга. Ерөнхийлөгч Х.Баттулга самбо бөхийн дэлхийн аваргаас алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан.

Avatar

Зочин 2019-08-25 64.119.19.238

Ганц нэг медаль авчихвал уг зугээр л байна, жудо, челеетийнхен хэрэгтэй хэрэггуй бух л тэмцээн явах юм, уг нь сайжирвал сайжирхаар гэтэл улам л уруудаад байх юм, холбооны хэруул тэмцэл, хэт улстержилт гээд юм юмнаас л болж байх шиг, ер нь тэгээд дэлхий нийт энэ бех гэдэг юманд нэг их ач холбогдол егехее больчихлоо доо, туруучээс нь олимпын терлеес хасаж эхлэх ч шинжтэй

Avatar

шинэчлэ 2019-08-25 150.129.140.231

муу оролцсон жуулчдаас зардлаа тѳлүүлвѳл хариуцлагатай болж медаль олширноо.их амархан

Avatar

иргэн 2019-08-25 59.153.115.245

Амжилт ! Та нар чадна шүү !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж