Жүдо ДАШТ: эмэгтэй 48 кг-н өмнө | News.MN

Жүдо ДАШТ: эмэгтэй 48 кг-н өмнө

Жүдо ДАШТ: эмэгтэй 48 кг-н өмнө

Жүдо ДАШТ: эмэгтэй 48 кг-н өмнө

Дэлхийн аваргын хамгийн хөнгөн жин болох эмэгтэй 48 кг-н жинд 45 жүдочин хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө.

Эмэгтэй 48 кг-н жинд МУГТ М.Уранцэцэг 2013 онд алт, 2017 онд мөнгөн медаль хүртэж байсан. 48 кг-н шилдгүүдийн нэгээр Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг зүй ёсоор нэрлэгдэнэ. М.Уранцэцэг гавьяат D хэсгийг тэргүүлэн барилдах бөгөөд Гватемал болон Тайванийн бөхчүүдийн ялсантай нь эхний барилдаанаа хийнэ.Хэсгийн хамгийн хүчтэй өрсөлдөгч нь Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй манай улсын тамирчин Г.Отгонцэцэг байх болно.

Хоёр талаас хэсгийн аваргын төлөө гарч ирвэл тун сонирхолтой барилдаан болох бөгөөд өнгөрсөн жилийн ДАШТ-ий медалийн төлөө Г.Отгонцэцэг ялж байсан. Мөн энэ жинд манай улсаас Г.Наранцэцэг барилдах бөгөөд эхний өрсөлдөгч нь Словени жүдочин М.Стангар байх юм.

Энэ жинг дэлхийн аваргын алт, мөнгөтэй Фуна Тонаки тэргүүлж байна. Ерөнхийдөө гол өрсөлдөөн Фунак Тонаки болон Украин охин Дариа Билодид нарын дунд болно. Японы Ф.Тонаки бол олимпийн хүрэл, дэлхийн аваргын алт, хошой хүрэл медальт Кондо Амигийн үнэ цэнээр ирсэн тул хариуцлага тун өндөр байх нь гарцаагүй. Мөн нөгөө талаар Ф.Тонаки Украин охин Д.Билодидоос өнгөрсөн оны ДАШТ-ий финалд ялагдсан хариугаа авахын төлөө татамид гарна.

Украины Д.Билодид энэ онд Тбилисийн Гранпри тэмцээнд Францын М.Клементэд ялагдаж, мөнгөн медаль хүртсэн бол Ф.Тонаки Дюссельдорфын Их Дуулга болон Будапештын Гранпри тэмцээнүүдэд тун хөнгөхөн түрүүлсэн. Өнгөрсөн ДАШТ-ээс хойш таараагүй байгаа тул Ф.Тонакид нутагтаа даагаа нэхэх боломж ч байж болно. Гэхдээ Д.Билодид яг одоогоор Япон бөхөд ялагдаж үзээгүй байгаа.

Гэхдээ бусад өрсөлдөгчид байгаа гэдгийг мартаж болохгүй. Ялангуяа М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг, П.Парето, И.Долгова нарын шилдэг жүдочид бий. Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй Г.Отгонцэцэг 2017 оны ДАШТ-д Д.Билодидыг ялж том тэмцээний хүнд, хэцүүг мэдрүүлж байсан. Юутай ч хагас шигшээд дэлхийд данстай Монгол бүсгүйчүүд Украины залуу тамирчинтай таарах магадлал тун өндөр. Д.Билодид С хэсгээ тэргүүлэн барилдах бол D хэсгийг М.Уранцэцэг тэргүүлнэ. Энэ жинд Ф.Тонаки, Д.Билодид, М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг нар дээр нэмэгдээд Аргентин бүсгүй П.Парето гэж хүчирхэг жүдочин медалийн төлөө өрсөлдөх боломжтой. Эдгээр жүдочдоос гадна М.Келменди аваргатай нэг багт бэлтгэгдэж буй Косово охин Д.Красничи цоорч магадгүй.

Б.БЯМБАБАЯР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ok 2019-08-25 188.23.217.162

Urnaa Ch gaigui Bna. Uur hen 48 medal abhiin. Harin Sumya gej buhiin ajilaa bish, boovnii ajilaa ih hiideg huuhniig shigsheegees hasah heregtei. Bie ih tooson Bna bilee

Avatar

багш 2019-08-25 150.129.140.102

Тэмцэл ялалт амжилт нэг нэг нэг хоромын асуудал хэн бэлтгэл сайн байна. тэр цаг үеийн байдал , бэлтгэлжилт. өрсөлдөгчөө судалсан байдал гэх мэт олон талаас хараарай тэмцээнд орж үзээгүй хүмүүс яааран дүгнээд яах вэээээ

Avatar

Иргэн 2019-08-25 202.9.44.144

Уранцэцэг маань өтөлжээ. Амралтаа ав даа. Украйны залуу бөхөд боолгуулчихдаг. Даанч харамсмаар, ийм бөх ингэж гэнэдэх ч гэж дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж