Жүдо ДАШТ: эмэгтэй 48 кг-н өмнө

Хуучирсан мэдээ: 2019.08.25-нд нийтлэгдсэн

Жүдо ДАШТ: эмэгтэй 48 кг-н өмнө

Жүдо ДАШТ: эмэгтэй 48 кг-н өмнө

Дэлхийн аваргын хамгийн хөнгөн жин болох эмэгтэй 48 кг-н жинд 45 жүдочин хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө.

Эмэгтэй 48 кг-н жинд МУГТ М.Уранцэцэг 2013 онд алт, 2017 онд мөнгөн медаль хүртэж байсан. 48 кг-н шилдгүүдийн нэгээр Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг зүй ёсоор нэрлэгдэнэ. М.Уранцэцэг гавьяат D хэсгийг тэргүүлэн барилдах бөгөөд Гватемал болон Тайванийн бөхчүүдийн ялсантай нь эхний барилдаанаа хийнэ.Хэсгийн хамгийн хүчтэй өрсөлдөгч нь Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй манай улсын тамирчин Г.Отгонцэцэг байх болно.

Хоёр талаас хэсгийн аваргын төлөө гарч ирвэл тун сонирхолтой барилдаан болох бөгөөд өнгөрсөн жилийн ДАШТ-ий медалийн төлөө Г.Отгонцэцэг ялж байсан. Мөн энэ жинд манай улсаас Г.Наранцэцэг барилдах бөгөөд эхний өрсөлдөгч нь Словени жүдочин М.Стангар байх юм.

Энэ жинг дэлхийн аваргын алт, мөнгөтэй Фуна Тонаки тэргүүлж байна. Ерөнхийдөө гол өрсөлдөөн Фунак Тонаки болон Украин охин Дариа Билодид нарын дунд болно. Японы Ф.Тонаки бол олимпийн хүрэл, дэлхийн аваргын алт, хошой хүрэл медальт Кондо Амигийн үнэ цэнээр ирсэн тул хариуцлага тун өндөр байх нь гарцаагүй. Мөн нөгөө талаар Ф.Тонаки Украин охин Д.Билодидоос өнгөрсөн оны ДАШТ-ий финалд ялагдсан хариугаа авахын төлөө татамид гарна.

Украины Д.Билодид энэ онд Тбилисийн Гранпри тэмцээнд Францын М.Клементэд ялагдаж, мөнгөн медаль хүртсэн бол Ф.Тонаки Дюссельдорфын Их Дуулга болон Будапештын Гранпри тэмцээнүүдэд тун хөнгөхөн түрүүлсэн. Өнгөрсөн ДАШТ-ээс хойш таараагүй байгаа тул Ф.Тонакид нутагтаа даагаа нэхэх боломж ч байж болно. Гэхдээ Д.Билодид яг одоогоор Япон бөхөд ялагдаж үзээгүй байгаа.

Гэхдээ бусад өрсөлдөгчид байгаа гэдгийг мартаж болохгүй. Ялангуяа М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг, П.Парето, И.Долгова нарын шилдэг жүдочид бий. Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй Г.Отгонцэцэг 2017 оны ДАШТ-д Д.Билодидыг ялж том тэмцээний хүнд, хэцүүг мэдрүүлж байсан. Юутай ч хагас шигшээд дэлхийд данстай Монгол бүсгүйчүүд Украины залуу тамирчинтай таарах магадлал тун өндөр. Д.Билодид С хэсгээ тэргүүлэн барилдах бол D хэсгийг М.Уранцэцэг тэргүүлнэ. Энэ жинд Ф.Тонаки, Д.Билодид, М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг нар дээр нэмэгдээд Аргентин бүсгүй П.Парето гэж хүчирхэг жүдочин медалийн төлөө өрсөлдөх боломжтой. Эдгээр жүдочдоос гадна М.Келменди аваргатай нэг багт бэлтгэгдэж буй Косово охин Д.Красничи цоорч магадгүй.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж