Сурагчдын цүнхний жин ямар байх ёстой вэ? | News.MN

Сурагчдын цүнхний жин ямар байх ёстой вэ?

Сурагчдын цүнхний жин ямар байх ёстой вэ?

Сурагчдын цүнхний жин ямар байх ёстой вэ?

Нэгдүгээр ангид элсэн суралцаж буй зургаан настнууд өөрөөсөө том цүнх үүрдэг тухай эцэг, эхчүүд үргэлж гомдоллодог. Бага насны хүүхэд тогтмол хүнд зүйл өргөж явах нь эрүүл мэнд болон өсөлтөд сөргөөр нөлөөлдөг гэж эмч нар хүртэл ярьдаг.  Олон улсын стандартаар бол зургаан настнууд буюу нэгдүгээр ангийн сурагчийн цүнх 2 кг-аас хэтрэхгүй жинтэй ёстой аж. Харин манай улсын хувьд бага ангийн сурагчийн цүнхний жин 2-5 кг байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Иймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ цүнхийг биед нь тохируулан сонгох шаардлагатай юм.

Өдөр бүр хүүхдийнхээ хичээлд зайлшгүй шаардлагатай зүйлсийг нь л өгч явуулах, сургууль хүргэж өгөх болон авахдаа цүнхийг нь эцэг эх нь үүрч явахыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөжээ.

Эцэг эхцүүд хүүдийнхээ цүнхийг худалдаж авахдаа дараах зүйлсийг анхаараарай.

  • Цүнхэндээ олон дэвтэр, ном авч явдаг хүүхэд хоёр үүргэвчтэй цүнх үүрч, хүндийн жингээ тааруулж байх хэрэгтэй. Нэг оосортой цүнх нь мөр хүзүүнд тэгш бус ачааллыг үүсгэж байдаг.
  • Цүнх нь бүсэлхийнээс доош хамгийн ихдээ 10 см-аас илүү гарч болохгүй ба тохиромжтой нь 5 см байдаг
  • Цүнхний хүндийн жин нь хүүхдийн үндсэн жинд таарч байх ёстой. Хүүхдийн цүнх нь хэт томдохоор толгой нь урагшилсан байрлалтай болдог. Тиймээс хөнгөн жинтэй цүнх сонгоорой. Хөнгөн жинтэй цүнх нь чанартай сайн материалаар хийгдсэн байдаг.
  • Цүнх өөрийн гэсэн хэмжээ тааруулагч тохируулагчтай байвал сайн. Энэхүү тохируулга нь хүндийн жинг тааруулж өгдөг ач тустай.
  • Цүнхний оосор өргөн байх ёстой
  • Цүнх хүүхдийн нуруунд буюу биед бүрэн наалдах ёстой
  • Хүүхэд хөдөлгөөн ихтэй тул их хөлөрдөг. Тиймээс цүнхний материал хөлс шингээж, нян бактери үүсгэдэггүй байвал сайн.
  • Дөрвөн улирлын усны хамгаалалттай цүнх нь халтар болдоггүй ашиг тустай.
  • Эцэст нь цацруулагчтай цүнх заавал хэрэглүүлэх хэрэгтэй. 3 метр буюу 3 талаас бүрэн цацардаг байх нь аюулгүй.

Э.ЖОНОН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж