Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийн алба хаагчид мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар олж авсан, хадгалсан, хэрэглэсэн долоон этгээдийг илрүүлэн шалгаж байна.
Шалгалтаар НҮБ –ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан дельта – 9 тетрагидроканнабинолын агууламжтай байж болзошгүй 390 грамм Каннабисын төрлийн ургамал хадгалж байсныг хураан авч шалгалтын ажиллагааг явуулж байна. Дээрх этгээдүүд нь 17 – 29 настай, урьд нь хулгайлах, дээрэмдэх, булаалтын гэмт хэрэгт 1 -3 удаагийн ял шийтгэгдэж байсан байна.
Эх сурвалж: Нийслэлийн цагдаагийн газар
Холбоотой мэдээ