Өнөөдөр сондгой тоогоор төгссөн машин хөдөлгөөнд оролцоно

Хуучирсан мэдээ: 2019.08.25-нд нийтлэгдсэн

Өнөөдөр сондгой тоогоор төгссөн машин хөдөлгөөнд оролцоно

Өнөөдөр сондгой тоогоор төгссөн машин хөдөлгөөнд оролцоно

Хичээлийн шинэ жил эхлэж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний түгжрэл бууруулах зорилгоор нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан амралтын өдрүүдэд автомашины  дугаарын хязгаарлалт хийх захирамж гаргасан билээ.

Тодруулбал, наймдугаар сарын 24, 25, 31, 09 дүгээр сарын 01-ний амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулна. Үүний дагуу өнөөдөр  /2019.08.25/зөвхөн сондгой тоогоор төгссөн улсын дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно.

Дугаарын хязгаарлалт 08:00-20:00 цагт үргэлжилнэ.

Харин дипломат байгууллагын машин, стандартын шаардлага хангасан такси, ажилчдын автобус, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслийн машин, тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглогдсон автомашин зэрэгт дугаарын хязгаарлалт хамаарахгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж