Хичээлийн шинэ жил эхлэж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний түгжрэл бууруулах зорилгоор нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан амралтын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт хийх захирамж гаргасан билээ.
Тодруулбал, наймдугаар сарын 24, 25, 31, 09 дүгээр сарын 01-ний амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулна. Үүний дагуу өнөөдөр /2019.08.25/зөвхөн сондгой тоогоор төгссөн улсын дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно.
Харин дипломат байгууллагын машин, стандартын шаардлага хангасан такси, ажилчдын автобус, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслийн машин, тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглогдсон автомашин зэрэгт дугаарын хязгаарлалт хамаарахгүй.
Холбоотой мэдээ