“Армийн тоглолт-2019” тэмцээнд оролцогч цэргийн албан хаагчдад хүндэтгэл үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2019.08.24-нд нийтлэгдсэн

“Армийн тоглолт-2019” тэмцээнд оролцогч цэргийн албан хаагчдад хүндэтгэл үзүүллээ

“Армийн тоглолт-2019” тэмцээнд оролцогч цэргийн албан хаагчдад хүндэтгэл үзүүллээ

Эх орон, Зэвсэгт хүчнийхээ нэрийг гаргаж, сургалт бэлтгэл, ур чадвараараа манлайлсан “Армийн тоглолт-2019”-д оролцсон баг тамирчид, ажиглагч нарыг өнөөдөр /2019.08.24/ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат тэргүүтэй ЗХЖШ-ын даргын зөвлөлийн гишүүд хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүллээ. Монгол Улсын Зэвсэгт хүчин ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулдаг “Армийн тоглолт-2019”-д амжилт дүүрэн оролцлоо. Энэ жил оролцогчоос зохион байгуулагч орны статустайгаар “Аравт” олон улсын морин цэргийн анхдугаар уралдааныг зохион байгуулж, ОХУ-д зохион байгуулагдсан “Танкийн биатлон”, “Инженерийн томьёолол”, “Хээрийн гал тогоо”, Беларусь улсад явагдсан “Мэргэн буудагчийн зааг” тэмцээнд баг тамирчид оролцож, Казахстан улсад зохиогдсон “Артиллерийн галын мастер”, БНХАУ-д явагдсан “Цэлмэг тэнгэр”, “Галын мастер” тэмцээнд томилогдсон цэргийн алба хаагчид ажиглагчаар оролцсон юм.

Арга хэмжээний эхэнд ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар Монгол Улсын Зэвсэгт хүчин “Олон улсын цэргийн наадам”-д ямар, ямар төрлөөр анх оролцсоноос эхлээд үзүүлсэн амжилт, туршлага сургамжийн талаар ярилаа. Анх “Танкийн биатлон”-д баг тамирчдаа илгээхээс эхэлсэн Монгол Улсын Зэвсэгт хүчин өдгөө зохион байгуулагч орон болохын зэрэгцээ оролцох төрлүүдээ ч өргөжүүлж, “Олон улсын цэргийн наадам”-д эзлэх байр сууриа нэмэгдүүлсэн талаар онцлов. Төгсгөлд нь манай цэргийн алба хаагчдад байхгүй зэвсэглэл, техникээр уралдана гэдэг амаргүй. Гэхдээ энэ бол та бидэнд мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэхэд чухал нөлөө үзүүлэх учиртай. Цаашдаа өөрийн анги, салбартаа уралдаанаас авсан туршлага сургамжийн талаар яриа таниулга хийж, алба хаагчдадаа сурталчлах ёстой. Үүнийг үүрэг гэж хүлээн авч, заавал хэрэгжүүлээрэй гэсэн юм.

Мөн энэ үеэр Батлан хамгаалахын сайд болон ЗХЖШ-ын даргын тушаалаар шагнагдсан цэргийн алба хаагчдад ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч, хошууч генерал Р.Сүхбат, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар нар шагналыг нь гардуулан өглөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж