Хар тамхи тээвэрлэж явсан дипломатуудын хэрэг шүүхэд шилжжээ

Хуучирсан мэдээ: 2019.08.24-нд нийтлэгдсэн

Хар тамхи тээвэрлэж явсан дипломатуудын хэрэг шүүхэд шилжжээ

Хар тамхи тээвэрлэж явсан дипломатуудын хэрэг шүүхэд шилжжээ

ХБНГУ-д энэ оны тавдугаар сард 70 кг геройний төрлийн мансууруулах бодис тээвэрлэж яваад баригдсан БНТУ-ын Истанбул дахь Ерөнхий консулын газарт ажилладаг дипломат ажилтан Б.Баттүшиг болон жолооч С.Эрдэнэбаяр нарт холбогдох хэрэг шүүхийн шатанд шилжжээ. Тодруулбал, тус улсын Дрезден хотын прокурор энэ сарын 12-ны өдөр уг хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар Германы ntv.de сайт мэдээлжээ. Харин шүүх хурлын тов хэзээ гарах нь одоогоор тодорхойгүй байна.

Сануулахад, дээрх хоёр иргэдийг өнгөрсөн зургадугаар сарын 19-ний өдөр ажлаас нь чөлөөлсөн бөгөөд тэднийг ХБНГУ-ын хуулиар шийтгэгдэнэ гэдгийг Тагнуулын ерөнхий газраас  мэдээлсэн билээ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж