Дэлхийн хэмжээний, мэргэжлийн бодибилдинг фитнессийн тамирчны эрх олгох "IFBB Pro Qualifier Mongolia" тэмцээн "Corporate Convention Center"-т өнөөдөр /2019.08.24/ болж "IFBB Pro League Mongolia" тэмцээн анх удаа Монголд зохион байгуулагдаж байна.
Тэмцээн нь:
- Бикини
- Фигур
- Эрэгтэй бодибилдинг, классик бодибилдинг
- Эрэгтэй physique
- 35-аас дээш насны “Бикини мастер”, “Фигур мастер”, “Эрэгтэй мастер”, “Эрэгтэй бодибилдинг мастер” гэсэн ангиллаар болох бөгөөд бүртгэл маргааш эхэлнэ.
Тэмцээнийг Монголын бодибилдинг, Фитнесийн холбоо зохион байгуулж байгаа бөгөөд 13 төрлийн ангиллаар явагдаж байгаа бөгөөд жингийн болон ангилал бүрийн аваргуудад “IFBB Pro Card” үнэмлэх олгох юм байна.
Тэмцээнд 30 гаруй орны тамирчид оролцож байгаа бөгөөд Америк, Япон, Тайван гэсэн нийт 4 шүүгчээр ажиллаж байгаа бөгөөд энэ удаагийн тэмцээнд Азийн болон дэлхийн Бодибилдинг, Фитнессийн супер од Солонгос улсын тамирчин Chul Soon оролцож байгаа юм байна. Дэлхийн 30 гаруй орны тамирчид өрсөлдөх бөгөөд мэргэжлийн тамирчин болж, цаашдаа Mr. Olympia-д оролцохын тулд "IFBB Professional League" холбооны тэмцээнүүд буюу Pro Qualifier тэмцээнүүдэд оролцон, тэрхүү мэргэжлийн үнэмлэхийг авч, Mr. Olympia-н тайзан дээр Монгол гэсэн нэрийг дуурсгах боломж бүрдэх юм.