Нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийг энэ сарын 30-ныг хүртэл бүртгэнэ

Хуучирсан мэдээ: 2019.08.24-нд нийтлэгдсэн

Нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийг энэ сарын 30-ныг хүртэл бүртгэнэ

Нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийг энэ сарын 30-ныг хүртэл бүртгэнэ

2019-2020 оны хичээлийн жилд нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид орох сурагчдыг тавдугаар сарын 13-27-ны өдрүүдэд  бүртгэсэн. Харин энэ үеэр бүртгүүлж амжаагүй хүүхдүүдийг бүртгэх ажил энэ долоо хоногт эхэлжээ. Бүртгэл наймдугаар сарын 30-ныг дуустал үргэлжилнэ. Хавар бүртгүүлсэн хүүхдүүд дахин бүртгүүлэх шаардлагагүйг Нийслэлийн боловсролын газраас мэдээллээ. Таван настай буюу 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй юм байна.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  • Хүүхдийн төрсний гэрчилгээний эх хувилбар болон хуулбар
  • Эцэг эх болон асран хамгаалагчийн үнэмлэх хуулбарын хамт
  • Хүүхдийн 3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг
  • Шилжилт хөдөлгөөн хийсэн бол холбогдох материалыг авчирна.
  • Шаардлагатай тохиолдолд УБЕГ-ын лавлагаа болон бусад нэмэлт материалыг үзнэ.

Хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж, элсүүлэх бөгөөд элсэгчдээс бүртгэлийн хураамж бусад төлбөр авахгүй.

Энэ хичээлийн жилд 38,232 сурагч нэгдүгээр ангид элсэн орох аж.

Хамран сургах тойргийг эндээс харна уу.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж