Оросын жагсаалыг мэдээлсэн сэтгүүлчдийг “байцаана” | News.MN

Оросын жагсаалыг мэдээлсэн сэтгүүлчдийг “байцаана”

Оросын жагсаалыг мэдээлсэн сэтгүүлчдийг “байцаана”

Оросын жагсаалыг мэдээлсэн сэтгүүлчдийг “байцаана”
MOSCOW, RUSSIA - APRIL 10, 2018: A view of the Russian State Duma building in Moscow. Marat Abulkhatin/Russian State Duma Photo Service/TASS Ðîññèÿ. Ìîñêâà. 10 àïðåëÿ 2018. Çäàíèå Ãîñäóìû ÐÔ. Ìàðàò Àáóëõàòèí/ôîòîñëóæáà Ãîñäóìû ÐÔ/ÒÀÑÑ

ОХУ-ын төрийн Думын (парламентын доод танхим) гадаадын хөндлөнгөөс нөлөөлөх төлөвлөгөөг судлах комиссоос Германы “Deutsche Welle” мэдээллийн агентлагийн сэтгүүлчдийг уулзалтдаа “урьжээ.” ОХУ-ын төрийн Думын аюулгүй байдал, авлигын эсрэг хорооны дарга Василий Пискарев хэлэхдээ “Бидэнд “Deutsche Welle” агентлагийн сэтгүүлчдээс асуух зүйл байгаа учраас тэднийг урьсан. Бид үнэнийг, шууд асууж тодруулахыг хүсч байна” хэмээжээ. Уулзалтын өдрийг гишүүдтэй ярилцаж тогтоно гэж тэрбээр нэмж мэдэгдсэн байна.

Өмнө нь наймдугаар сарын 19-нд төрийн Думын дарга Вячеслав Володин хэлэхдээ ОХУ-ын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож буй байгууллага, улс орнуудыг нэрлэхдээ АНУ болон “Deutsche Welle” агентлагийг дурдсан аж.

Түүнчлэн ОХУ-ын гадаад хэргийн яамнаас Москва хот дахь Германы элчин сайдын яамны элчин сайдыг орлогч дипломат Бийтэ Грзескиг дуудаж “Deutsche Welle” агентлагийн Москвагийн оршин суугчид зөвшөөрөлгүй гудамжинд жагссан талаарх мэдээлэлд тайлбар авчээ.

ЭХ СУРВАЛЖ: TASS

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ониго 2019-08-24 66.181.161.108

Нэг Америк эр цагаан ордны өмнө ,, Америк сөнөтүгэй ,, гэж орилоод , чи улаанталбай дээрээ ингэж хашгирч чадах уу ? гэж Орос найзаасаа асуужээ … Өнөөх нь чадна л гэж .. Улаанталбай дээр ирээд за хашгир гэж . Орос эр ,, Америк сөнөтүэй ,, гэж хашгираад ,, манайх ч ардчилсан орон шүү ,, гэж …ха ха

Avatar

Зочин 2019-08-24 77.111.247.74

Бужи миний нүүрийг үсээрээ самардаад юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж