Оросын жагсаалыг мэдээлсэн сэтгүүлчдийг “байцаана”

Хуучирсан мэдээ: 2019.08.24-нд нийтлэгдсэн

Оросын жагсаалыг мэдээлсэн сэтгүүлчдийг “байцаана”

Оросын жагсаалыг мэдээлсэн сэтгүүлчдийг “байцаана”
MOSCOW, RUSSIA - APRIL 10, 2018: A view of the Russian State Duma building in Moscow. Marat Abulkhatin/Russian State Duma Photo Service/TASSÐîññèÿ. Ìîñêâà. 10 àïðåëÿ 2018. Çäàíèå Ãîñäóìû ÐÔ. Ìàðàò Àáóëõàòèí/ôîòîñëóæáà Ãîñäóìû ÐÔ/ÒÀÑÑ

ОХУ-ын төрийн Думын (парламентын доод танхим) гадаадын хөндлөнгөөс нөлөөлөх төлөвлөгөөг судлах комиссоос Германы “Deutsche Welle” мэдээллийн агентлагийн сэтгүүлчдийг уулзалтдаа “урьжээ.” ОХУ-ын төрийн Думын аюулгүй байдал, авлигын эсрэг хорооны дарга Василий Пискарев хэлэхдээ “Бидэнд “Deutsche Welle” агентлагийн сэтгүүлчдээс асуух зүйл байгаа учраас тэднийг урьсан. Бид үнэнийг, шууд асууж тодруулахыг хүсч байна” хэмээжээ. Уулзалтын өдрийг гишүүдтэй ярилцаж тогтоно гэж тэрбээр нэмж мэдэгдсэн байна.

Өмнө нь наймдугаар сарын 19-нд төрийн Думын дарга Вячеслав Володин хэлэхдээ ОХУ-ын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож буй байгууллага, улс орнуудыг нэрлэхдээ АНУ болон “Deutsche Welle” агентлагийг дурдсан аж.

Түүнчлэн ОХУ-ын гадаад хэргийн яамнаас Москва хот дахь Германы элчин сайдын яамны элчин сайдыг орлогч дипломат Бийтэ Грзескиг дуудаж “Deutsche Welle” агентлагийн Москвагийн оршин суугчид зөвшөөрөлгүй гудамжинд жагссан талаарх мэдээлэлд тайлбар авчээ.

ЭХ СУРВАЛЖ: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж