Монголын тамирчид дэлхийн аваргад оролцох эрхийн төлөө өрсөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2019.08.24-нд нийтлэгдсэн

Монголын тамирчид дэлхийн аваргад оролцох эрхийн төлөө өрсөлдөж байна

Монголын тамирчид дэлхийн аваргад оролцох эрхийн төлөө өрсөлдөж байна

БНХАУ-ын Макао хотод энэ сарын 23-25-ны хооронд үргэлжлэх "World Memory Tour-Macau" ой тогтоолтын дэлхийн аваргад оролцох эрхийн төлөөх тэмцээнд манай улсыг төлөөлөн Монголын Оюун Ухааны Академийн 10-20 насны 12 тамирчин багш, дасгалжуулагч нарын хамт оролцож байна.  Тус тэмцээнд зургаан орны 90 гаруй шилдэг тамирчид 10 төрлөөр өрсөлдөж гурван насны ангилалд аваргуудаа тодруулах юм.

Дасгалжуулагч: 
ОУ-ын шүүгч, дасгалжуулагч Б.Баасандорж,  Багш, дасгалжуулагч Б.Урангоо

Тамирчид: 
1. ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжав /2015 оны Өсвөрийн Дэлхийн Аварга/
2. Их Мастер Б.Лхагвадорж
3. Б.Энхбаясгалан
4. Ц.Эмүжин
5. Б.Танан
6. Э.Ундрал
7. Г.Энхсаруул
8. Б.Энхлүүн
9. Б.Биндэръяа
10. Б.Хулан
11. А.Должин
12. Б.Жамбалбаярням

Энэ удаагийн Монголын багийн бүрэлдэхүүнд дийлэнх нь шинэ тамирчид багтсанаараа онцлог байна. Дашрамд дурдахад, тус академийн үе үеийн баг тамирчид Америк, Англи, Герман, Турк, Хятад, Сингапур, Япон, Солонгос, Швед, Энэтхэг зэрэг оронд зохиогдсон цээж бодолт, хурдан уншлага, ой тогтоолтын 53 оюуны спортын тэмцээнээс нийт 879 медаль хүртэж нас насны ангилалд дэлхийн олон дээд амжилтыг тогтмол шинэчлэн амжилтын буухиагаа үргэлжлүүлсээр байна.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж