АНУ-аас пуужин хөөргөж туршсаны хариу адил арга хэмжээ авахыг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин армидаа тушаажээ. ОХУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хэлсэн үгэндээ ерөнхийлөгч Владимир Путин “АНУ нь манайтай байгуулсан гэрээг зөрчин өдөөн хатгасан кампанит ажил хийсэн” хэмээн мэдэгджээ. Түүнчлэн тэрбээр ОХУ-ын батлан хамгаалахын сайд болон бусад агентлагуудыг АНУ-ын үйлдэлд системтэйгээр хариу өгөхөд бэлтгэхийг даалгасан байна. Мөн тэрбээр Вашингтоны туршсан пуужин нь Румын дахь АНУ-ын пуужингийн хамгаалах баазад байршуулсантай ижил байгааг онцлон мэдэгджээ.
АНУ нь өнгөрсөн долоо хоногт тэнгисийн цэргийн “Tomahawk” хөлөг онгоцноос хөөргөдөг пуужингаа сайжруулж, газраас хөөргөж туршсан нь 500 км гаруй хол замыг туулжээ. Пуужингийн туршилтын дараа АНУ болон ОХУ-ын хооронд 1987 онд байгуулагдсан дунд зайн тусгалын цөмийн зэвсгийн тухай гэрээнээс хоёр орон гарч, хүчингүй болсон юм.
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS
Холбоотой мэдээ