УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Баасан гаригт хуралдаж, ирэх долоо хоногт УИХ-ын байнгын хороо, чуулганы хуралдааны товыг товложээ. Тодруулбал, наймдугаар сарын 26-ны Даваа гарагт 09.00 цагаас МАН-ын бүлэг хуралдах бол Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан мөн үргэлжлэх юм. Төрийн байгуулалтын байнгын хороо Баасан гаригт хуралдсан ч хуралдаанаар хэлэлцэх асуудал дуусаагүй учраас ийнхүү даваа гаригт хуралдахаар болсон юм.
Хэдийгээр даваа гаригт чуулганы хуралдаан зарласан ч байнгын хорооны хуралдаан дуусаагүй учраас чуулганы хугацааг хойшлуулах болов уу.
УИХ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХУВААРЬ.:
Наймдугаар сарын 26-ны Даваа гарагт 09.00 цагаас:
- Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд.
Даваа гаригт 11.00 цагаас:
- Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн 2019.06.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/.
Наймдугаар сарын 27, 28-ны Мягмар, Лхагва гарагт 10.00 цагаас:
- Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн 2019.06.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/.
Холбоотой мэдээ