О.Баярхүү жюү-жицүгийн мастеруудын ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ | News.MN

О.Баярхүү жюү-жицүгийн мастеруудын ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

О.Баярхүү жюү-жицүгийн мастеруудын ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Mongolian jiu jitsu-н зураг.

АНУ-ын Лас-Вегас хотноо болж буй Жюү-жицүгийн мастерсын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хөх бүсний М2 +100кг жинд барилдсан Сүхбаатар аймгийн Жавхлант дэвжээний тамирчин Одсүрэнгийн Баярхүү өнөөдөр /2019.08.24/ хүрэл медаль хүртлээ. Тэрбээр 2018 онд Японы Токио хотод жюүжицү бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж байжээ.

Сонирхуулахад, Лас-Вегаст энэ сарын 21-25-нд болж байгаа тус тэмцээнд  МЖЖХ-ны “алтан гишүүн” С. Жавхлангаар  ахлуулсан, Г.Эрхэмбаяр  аварга тэргүүтэй 15 хүний бүрэлдэхүүнтэй баг хүчээ сорихоор очоод байгаа юм. Мөн тэмцээний эхний өдөр барилдсан ОБЕГ-ын Аврагч спорт хорооны тамирчин Гунаажавын Эрхэмбаяр М3 ангиллын бор бүсний +100 кг-д хүрэл медаль хүртсэн юм.

Э.АРИУН 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж