Хөрөнгө чинээгээрээ дэлхийд 11-т жагсдаг АНУ-ын тэрбумтан Дэвид Кох 79 насандаа таалал төгсчээ. “Koch Industries” корпорацийн үүсгэн байгуулагч тэрбээр хорт хавдар өвчнөөр нас барсан байна.
Дэвид Кох нь АНУ-ын Бүгд найрамдах намын хамгийн том хандивлагч байсан юм. Тухайлбал, тэрбээр 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр тус намын нэр дэвшигч Митт Ромниг дэмжин олон зуун сая ам.долларыг зарцуулсан байв. Гэхдээ одоогийн ерөнхийлөгч Дональд Трампын цагаачлалын бодлого, гаалийн тарифыг эсэргүүцдэг байжээ. Түүний намд хандивлаж буй мөнгө их байсны хэрээр улс төрд нөлөөтэй нэгэн байв. Мөн тэрбээр эмнэлгийн судалгаа, боловсрол, урлаг тэр дундаа балетад их хэмжээний хандив өгдөг байжээ.
Дэвид Кох ахтайгаа хамт байгуулсан “Koch Industries” корпорацийн захирлын суудлаас өнгөрсөн 2018 онд эрүүл мэндийн шалтгаанаар буусан юм. Тус корпораци нь газрын тос боловсруулах, ариутгах бодис болон гэр ахуйн бараа үйлдвэрлэдэг АНУ-даа хоёрдугаарт ордог хувийн компани аж.
Эх сурвалж: ВВС