Трамп Хятадын барааны импортын тарифыг дахин нэмлээ

Хуучирсан мэдээ: 2019.08.24-нд нийтлэгдсэн

Трамп Хятадын барааны импортын тарифыг дахин нэмлээ

Трамп Хятадын барааны импортын тарифыг дахин нэмлээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын барааны импортын тарифыг дахин нэмэгдүүлж, хоёр орны дундах эдийн засгийн дайныг өрдлөө. Тэрбээр баасан гаригт Хятадын бараанд дахин таван хувийн татвар ноогдуулснаа мэдэгдсэн байна. Ингэснээр ирэх аравдугаар сарын 1-ээс Хятадын 250 тэрбум ам.долларын өртөг бүхийн бараанд ноогдуулсан өмнөх 25 хувийн татвар 30 хувь болж нэмэгдэх аж.  Тэрбээр Хятадтай хийж буй шударга бус худалдаанаас болж цаашид АНУ-ын татвар төлөгчид хохирохыг зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ.

Дональд Трампын мэдэгдлээс өмнө Хятадаас АНУ-ын 75 тэрбум ам.долларын бараанд гаалийн татвар ноогдуулахаар төлөвлөж байгааг мэдээлсэн байв. Хятадын талаас АНУ-ын 5000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд 5 болон 10 хувийн татвар ноогдуулахаар төлөвлөж байгаа аж. Харин Хятадын төлөвлөгөөг Дональд Трамп улс төрийн зорилготой хэмээн шүүмжилсэн юм.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж