Хайлаастын уулзвараас Дарь-эх хүртэлх замыг энэ сарын 30-нд нээхээр болжээ. Тодруулбал, Гадна тойруугийн хойд хэсгийн замын гуравдугаар хэсэг буюу Хайлаастын уулзвараас Дарь-Эх хүртэлх 1,4 км авто зам, 57 у/м гүүрийн ажлыг нээх юм байна.
Энэхүү гадна тойруугийн хойд хэсгийн замын гуравдугаар хэсгийн 1,4 км авто зам, 57 у/м гүүр ашиглалтад орсноор Дарь-Эхийн зам болон Чингэлтэйн гудамжийг холбосон шинэ холбоос зам үүсч, хотын төвийг тойрсон гол гудамж зам болох бөгөөд улмаар тухайн бүсийн авто замын түгжрэлийг 30 хувь бууруулж, хөдөлгөөнийг жигд хуваарилаж, гэр хорооллын дахин төлөвлөлтийг хурдасгах ачаа тээврийн үндсэн урсгалыг өнгөрүүлэх чухал ач холбогдолтой юм.
Э.АРИУН