Сагсан бөмбөгийн ДАШТ-ий өмнө: Монтенегрогийн шигшээ баг

Хуучирсан мэдээ: 2019.08.24-нд нийтлэгдсэн

Сагсан бөмбөгийн ДАШТ-ий өмнө: Монтенегрогийн шигшээ баг

Сагсан бөмбөгийн ДАШТ-ий өмнө: Монтенегрогийн шигшээ баг

Урд хөрш Нанхиад улсад болох сагсан бөмбөгийн 18 дахь удаагийн ДАШТ-д анх удаагаа “дарь”-н утаа үнэрлэж буй хоёр улс болох Чех, Монтенегро улсын шигшээ багууд юм. 2019 оны NBA-ийн бүх-одод тоглогч Н.Вучевичээр ахлуулсан Монтенегро улсын шигшээ баг Европын бүсээс хамгийн сүүлийн буюу 12 дахь эрхийг авсан. Тэд Европын бүсийн сонгон шалгаруулалтын эхний шатанд Испани, Словени болон Беларусын шигшээ багуудтай өрсөлдөн хэсгээс 2-р дараагийн шатанд шалгарсан. Мэдээж эхний шатанд Испанийн шигшээ багийг эс тооцвол бусад өрсөлдөгчид нь тун боломжийн байсан. Үүнийгээ ч Монтенегро улсын шигшээ багийн залуус сайн ашиглаж чадсан. Дараагийн шатандаа Испани, Турк, Латви, СЛовени, Украйны шигшээ багуудтай өрсөлдөн хэсгийн хоёр хүчирхэг багууд болох Испани, Туркийн шигшээ багуудын араас 3-р шалгарч анх удаагаа ДАШТ-д өрсөлдөх эрхтэй болсон. Ялангуяа Туркийн шигшээ хожсон хожил болон Латвийн шигшээ багтай тоглосон тоглолтууд шийдвэрлэх нөлөөтэй байсан. Хэсгийн сүүлийн тоглолтондоо Латвид хожигдсон ч онооны зөрүүгээр дэлхийн аваргын эрхээ авч чадсан.

Монтенегрогийн шигшээ багт Н.Радович, Д.Радончич болон Н.Иванович нар урьдчилсан шатанд шигшээ багтаа гайхалтай тоглож дэлхийн аваргын эрхийг авчирсан. Одоо эдгээр залуус дээр NBA-ийн Орландо Мэжик багийн төвийн тоглогч Н.Вучевич нэмэгдэнэ. Яг одоогийн байдлаар үндсэн багийн бүрэлдэхүүнээ зарлаагүй байгаа ч Н.Вучевич, Н.Иванович, Д.Радончич нарын залуус шигшээ багтайгаа Хятадад ирэх нь гарцаагүй. Багийн гол хөдөлгүүр бол Н.Вучевич байх бөгөөд будагтай талбайд түүний үзүүлэх тоглолт багийн амжилтанд чухал нөлөөтэй. Багийн спорт бол ганц хүний спорт биш тул бусад тоглогчид сайн туслах ёстой.

Жиансу мужийн Нанжин хотноо ДАШТ-ий F хэсэгт багтсан Монтенегрогийн шигшээ баг Грек, Бразил, Шинэ Зеландын шигшээ багуудтай өрсөлдөнө. Анх удаагаа ДАШТ-д ирж буй Монтенегро улсын шигшээ багаас их зүйл хүлээх хэрэггүй. Учир нь тэдний эсрэг хүчирхэг залуу Я.Антетокунмпогоор ахлуулсан Грек, хуучны NBA-ийн төвийн тоглогч А.Варежао тэргүүтэй Бразилын шигшээ багууд зогсож буй. Эхний тоглолтоо шууд Грекийн эсрэг хийж байгаа нь багийн залууст томоохон шалгалт болно. Хэдийгээр хүлээлт багатай ирж байгаа ч Монтенегрогийн шигшээ багийн залуус ДАШТ-д өрсөлдөх эрхээ авахад тус улсын Ерөнхий сайд Д.Маркович ордонд ирж онцгойлон залуустаа баяр хүргэсэн байдаг.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж