Иргэн Б.Болороогийн гомдлыг шуурхай шалгаагүй алба хаагчдад хариуцлага тооцжээ | News.MN

Иргэн Б.Болороогийн гомдлыг шуурхай шалгаагүй алба хаагчдад хариуцлага тооцжээ

Иргэн Б.Болороогийн гомдлыг шуурхай шалгаагүй алба хаагчдад хариуцлага тооцжээ

Иргэн Б.Болороогийн гомдлыг шуурхай шалгаагүй алба хаагчдад хариуцлага тооцжээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болон нийгэмд танигдсан Б.Болороогийн гэр бүлд тохиолдсон харамсалтай хэрэг олон хүнийг эмзэглүүлж, цагдаагийн байгууллагын хүнд суртал, хариуцлагатай холбоотой асуудал ч хөндөгдөх болсон. Тиймээс  Б.Болороо бүсгүйн нөхрийн амиа алдсан хэрэгт ЦЕГ-ын даргын өгсөн үүргийн дагуу албаны шалгалт явуулж, хариуцлагагүй хандсан дөрвөн алба хаагчид сахилгын шийтгэл оногдуулжээ.

Дээрх хэргийн талаар ЦЕГ-ын Хяналт шалгалт, дотоод аудитын хэлтсийн хяналт шалгалт хариуцсан ахлах байцаагч цагдаагийн дэд хурандаа С.Гарьдпүрэв "Иргэн Б.Болороо өөрийн фэйсбүүк хуудастаа "Миний нөхөр Б.Амгалан 2019 оны зургадугаар сарын 19-20-нд шилжих шөнө ажлын байран дээрээсээ алга болсон талаар Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргасан боловч холбогдох алба хаагчид нь шуурхай эрэн сурвалжлах арга хэмжээ авч өгөөгүй, хөгжлийн бэрхшээлтэй намайг ялгаварлан гадуурхсан" гэх гомдолд манай хэлтсийн алба хаагч албаны шалгалт явуулсан.

Уг гомдолд Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн таван алба хаагчдад албаны шалгалт явуулсан. Энэхүү шалгалтын хүрээнд тус мэдээллийг хүлээн авсан жижүүрийн бүрэлдэхүүн эрэн сурвалжлах ажиллагааг удаашралтай явуулсан, хөгжлийн бэршээлтэй иргэнтэй уулзахдаа хамт явсан хүнтэй харьцаж, үл тоосон харьцаа гаргасан нь олон нийтийн цахим сүлжээнд сэтгэгдэл бичих шалтгаан нөхцөл, үндэслэл болсон нь тогтоогдсон юм.

Тиймээс үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийг шалгах талаар шуурхай арга хэмжээ авч ажиллаагүй буруутай дөрвөн алба хаагчид сахилгын шийтгэл оногдуулсан. Уг хэрэгт Мөрдөн байцаах албаны даргын 12 заалт бүхий зааварчлага өгөгдөж, түүний дагуу мөрдөн шалгах ажиллагааг тус албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн хэлтсийн хяналтад Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэсүргэлжлүүлэн шалгаж байна" хэмээн тайлбар өгөв.

Э.АРИУН 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-24 203.91.112.146

Ийм нөхдүүдийг Монголоос өөр газаөр бол шууд ажлаас халах байх Монгол шиг ялзарсан захиалгаар ажиллаж авилгаар амьдардаг Цагдаа нэртэй улсаар тэжээлгэсэн сүрэг хүнд сурталтай малнуудтай газар л ийм арга хэмжээ авсан болдог байх
Монголын цагдаа бол үнэхээр дэлхийд хамгийн муу цагдаа шүү
Хулгайч дээрэмчдээсээ айна энгийн иргэнд эр бяраа үзүүлнэ Мөнгөний өмнө өвдөг сөхрсөн новшийн МОНГОЛ ЦАГДАА

Avatar

Иргэг 2019-08-24 202.9.45.92

Энэ цагдаагийн дарга бүтэхгүй томилсон ерөнхий сайд энэ хүнээ зайлуулаач наад цагдаагийн дарга чинь Авлигын хужоь зөрчсөн гэж цагдаагаас халагдсан Цэргийнхүү гэдэг хүнийг Баянггол дүүргийн дарга болгон хуранлаа цол олгосон. нь хууль зүйн сайл ерөнхий сайд хоёртоо салаавч өгсөн үылдэл болжээ

Avatar

bbb 2019-08-24 66.181.183.194

huni ami hohirchod bhd sahilgin shiitgel ain zoozo

Avatar

Зочин 2019-08-24 66.181.161.99

цагдаа хамгийн их хүнд сурталтай, ялзарсан газар даа. Албандаа хариуцлагагүй хандсан алба хаагдад сахилгын ямар хэмжээ, ямар шийтгэл ноогдуулсныг нь тодорхой болгоочээ.

Avatar

mgl 2019-08-24 66.181.161.121

davarsan muu atsnuud ner ud tsol n baina uu

Avatar

Чадахгүй ол өөр ажил хийх хэрэгтэй 2019-08-24 66.181.181.216

Цагдаа нарын харьцса дандаа өөрсдөөс нь үүдэж бий болдог. Хийж чадахгүй бол заавал Цагдаа хийх албагүй

Avatar

zochin 2019-08-24 49.180.96.52

ern bol ih muuhai haritsdag manai tsagdaa nar haritsaa deern sain anhaarah heregtei

Avatar

Зочин 2019-08-24 202.126.89.89

Tsagdaagiin tsarai ni terdee !!!
Mongoliin tsagdaagi taraagaad tsoo shineer baiguulah heregtei !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж