Иргэн Б.Болороогийн гомдлыг шуурхай шалгаагүй алба хаагчдад хариуцлага тооцжээ

Хуучирсан мэдээ: 2019.08.24-нд нийтлэгдсэн

Иргэн Б.Болороогийн гомдлыг шуурхай шалгаагүй алба хаагчдад хариуцлага тооцжээ

Иргэн Б.Болороогийн гомдлыг шуурхай шалгаагүй алба хаагчдад хариуцлага тооцжээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болон нийгэмд танигдсан Б.Болороогийн гэр бүлд тохиолдсон харамсалтай хэрэг олон хүнийг эмзэглүүлж, цагдаагийн байгууллагын хүнд суртал, хариуцлагатай холбоотой асуудал ч хөндөгдөх болсон. Тиймээс  Б.Болороо бүсгүйн нөхрийн амиа алдсан хэрэгт ЦЕГ-ын даргын өгсөн үүргийн дагуу албаны шалгалт явуулж, хариуцлагагүй хандсан дөрвөн алба хаагчид сахилгын шийтгэл оногдуулжээ.

Дээрх хэргийн талаар ЦЕГ-ын Хяналт шалгалт, дотоод аудитын хэлтсийн хяналт шалгалт хариуцсан ахлах байцаагч цагдаагийн дэд хурандаа С.Гарьдпүрэв "Иргэн Б.Болороо өөрийн фэйсбүүк хуудастаа "Миний нөхөр Б.Амгалан 2019 оны зургадугаар сарын 19-20-нд шилжих шөнө ажлын байран дээрээсээ алга болсон талаар Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргасан боловч холбогдох алба хаагчид нь шуурхай эрэн сурвалжлах арга хэмжээ авч өгөөгүй, хөгжлийн бэрхшээлтэй намайг ялгаварлан гадуурхсан" гэх гомдолд манай хэлтсийн алба хаагч албаны шалгалт явуулсан.

Уг гомдолд Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн таван алба хаагчдад албаны шалгалт явуулсан. Энэхүү шалгалтын хүрээнд тус мэдээллийг хүлээн авсан жижүүрийн бүрэлдэхүүн эрэн сурвалжлах ажиллагааг удаашралтай явуулсан, хөгжлийн бэршээлтэй иргэнтэй уулзахдаа хамт явсан хүнтэй харьцаж, үл тоосон харьцаа гаргасан нь олон нийтийн цахим сүлжээнд сэтгэгдэл бичих шалтгаан нөхцөл, үндэслэл болсон нь тогтоогдсон юм.

Тиймээс үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийг шалгах талаар шуурхай арга хэмжээ авч ажиллаагүй буруутай дөрвөн алба хаагчид сахилгын шийтгэл оногдуулсан. Уг хэрэгт Мөрдөн байцаах албаны даргын 12 заалт бүхий зааварчлага өгөгдөж, түүний дагуу мөрдөн шалгах ажиллагааг тус албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн хэлтсийн хяналтад Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэсүргэлжлүүлэн шалгаж байна" хэмээн тайлбар өгөв.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж