"Нийслэлийн хэмжээнд 104 автозам эвдрэл, гэмтэлтэй байна" | News.MN

"Нийслэлийн хэмжээнд 104 автозам эвдрэл, гэмтэлтэй байна"

"Нийслэлийн хэмжээнд 104 автозам эвдрэл, гэмтэлтэй байна"

"Нийслэлийн хэмжээнд 104 автозам эвдрэл, гэмтэлтэй байна"

Зам тээврийн осол, замын эвдрэл гэмтлийн талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбаттай ярилцлаа.


-Нийслэлийн хэмжээнд автозамууд их хэмжээгээр эвдэрч гэмтсэн байна. Одоогийн байдлаар хэчнээн автозам эвдэрч гэмтсэн юм бол?

-Энэ зун усархаг бороо, хур их орсны улмаас одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд 104 автозам их бага хэмжээний эвдрэл гэмтэлтэй байна.

-Замын эвдрэл нь замын хөдөлгөөний нөхцөл байдалд нөлөөлдөг үү.  Тээврийн цагдаагийн албанаас ямар ажил хийж байгаа вэ?

-Тийм ээ. Замын эвдрэл гэмтэл нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчимд шууд нөлөөлдөг бөгөөд эвдрэл гэмтлийг туулж өнгөрөх, тойрч гарах үед автомашины хурд удаашрах, эсрэг урсгал руу орох, тухайн нүх, эвдрэл гэмтлийг тойрч гарахын тулд нэг эгнээгээр зорчих гэх мэт нөхцөл байдлууд үүсдэгээс замын зохиомол түгжрэл, саатал бий болдог. Дээрх үйлдлийг хийх үедээ жолооч нар маань мөргөлдөх, шүргэлцэх хэлбэрээр зам тээврийн осол хэрэгт холбогдох тохиолдлууд гарч байна. Зөвхөн жолооч нар гэлтгүй явган зорчигч нарт хүртэл замын хөдөлгөөнд оролцоход маш их хүндрэл бий болж байна.

-Замын эвдрэл гэмтлээс үүдэлтэй зам тээврийн осол хичээн бүртгэгдээд байна вэ?

-Зам тээврийн осолд нөлөөлж байгаа хүчин зүйлүүд маш олон байдгийн нэг нь замын эвдрэл гэмтэл үүнээс гадна тээврийн хэрэгслийн тоо, тэмдэг,  тэмдэглэгээ, жолооч нарын сахилга хариуцлага, насжилт өндөртэй тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэл гээд маш олон төрлийн хүчин зүйлсээс болоод зам ачааллаа даахгүй, тэрэн дээрээс нь нэмээд үер усны аюул гээд механик түгжрэл  их гарч байна.

Замын эвдрэл гэмтлийг тойрч гарах, туулж өнгөрөх гэж байгаад зам тээврийн осол гарсан тохиолдлууд ихээр гарч байна. Дээрх нөхцөлөөс болж зам тээврийн осол гаргасан жолооч хариуцлагаас мултарна гэсэн ойлголт байхгүй. Яагаад гэвэл замын хөдөлгөөний дүрэмд дараалал тогтоож өгсөн байдаг нүх сүв, эвдрэл гэмтлийг тойрч гарах гээд замын хөдөлгөөний дүрэм зөрчөөд  давуу эрх бүхий жолоочийг хөдөлгөөнд саад хийж осол гаргасан жолоочид хариуцлага зайлшгүй яригдаж таарна. Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, замын эвдрэл гэмтэл, нүхнээс болоод осол гарчихсан байхын бол уг замыг засч янзлах үүрэгтэй байгууллагад хариуцлага тооцно.

-Тээврийн цагдаагийн албанаас замын эвдрэлтэй холбоотой ямар арга хэмжээ авдаг вэ. Зам засдаг байгууллагуудад хариуцлага тооцох боломжтой юу?

-ТЦА Нийслэлийн автозамын хөгжлийн газар, Улаанбаатар зам засвар арчлалтын газарт одоогийн байдлаар 4-5 удаагийн албан мэдэгдэл, шаардлага хүргүүлээд байна. Эдгээр байгууллагууд нь зам засварын ажлуудыг нэн даруй хийж гүйцэх ёстой. Хэрвээ мэдэгдэл шаардлага хүргүүлээд байхад зам засварын ажлыг хийхгүй байж байгаад уг нүх, эвдрэлээс нь болоод зам тээврийн осол гарсан тохиолдолд уг байгууллагад хариуцлага тооцдог. Эдгээр байгууллага нь хариуцлага тооцуулахгүй байх ганц арга нь яаралтай зам засварын ажлыг хийж хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах юм.

Хэрвээ дээрх үүргээ биелүүлээгүй аж ахуй нэгж албан байгууллага, албан тушаалтан байх юм бол Зөрчлийн тухай хуулийн 14.5.5-д аж ахуйн нэгж, байгууллагаар учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан байдаг.

-Одоогийн байдлаар зам засварын ажилтай холбоотойгоор хаана хаана автозамуудыг хаасан байгаа вэ?

-Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Цагдаагийн гудамж буюу 100 айлын авто замын зорчих хэсгийг хааж зам засварын ажил хийгдэж байна.

-Иргэд жолооч нарт хандаж юуг зөвлөх вэ?

-Нийт жолооч нартаа замын хөдөлгөөний дүрмээ чандлан биелүүлж, тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй байх, шөнө оройн цагаар гадна гэрэл гэрэлтүүлэх хэрэгслийн бүрэн бүтэн байдал, хол ойрын гэрлийг шилжүүлж хөдөлгөөнд оролцохыг зөвлөе.

Бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулгаж, зөв тээвэрлэх, хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан орон нутгаас нийслэлийг чиглэсэн, томоохон худалдааны төвүүдийг зорих автомашинуудын тоо ихээхэн нэмэгдэж байгаа тул хөдөлгөөнд оролцож байгаа иргэд жолооч та бүхэн сонор сэрэмжтэй, замын хөдөлгөөний дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцохыг уриалж байна. Түүнээс гадна арав хүртэл насны хүүхдийг замын хөдөлгөөнд бие даан оролцуулахгүй байхыг  нийт эцэг эхчүүдээ анхааруулж байна.

Э.АРИУН 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

эргүүл 2019-08-24 202.131.253.66

торгож хөдөлгөөн хорихоос өөр юу хийж байна, замаа засаач амортизаторууд эюдэрж гүйцлээ, хурандаа ч гэх шиг, цагдаа нар аа хөгжүүл гөлөг царайлаап дэмийрээл зогсох

Avatar

nanBJ 2019-08-24 202.9.43.220

xuuxedee xamgaalaltgui suulgaj utasaar yarisaar yavaa jolooch nariiig tsagdaa nar nudee aniad ongoroosoor l baix uu

Avatar

Хүннү 2019-08-24 202.179.26.162

Замын эвдэрлээс болоод маш олон тээврийн хэрэгсэл эвдэрч байна. Үүний хохиролыг УБЗЗАГазар хариуцах ёстой. Тэд үнэхээр чанаргүй ажил хийж дахин дахин улсаас мөнгө авс идээд сурчихсан хүмүүс. Одоо энэ нөхдүүдэд төр төмөр нүүрээ үзүүлэх цаг болсон. Худлаа халтуурдаж их ч мөнгө хумлаадаа. Одол УБ-т бүтэн зам нэг ч алга. Хоты дарга Амарсайхан гэж нөхөр амьдуу үхсэнүү? Өөрийг нь энэ эвдэрсэн замаар нь өдөржин "цогиулах" юмсан, Аягүй бол бөөр нь "мултрач" гай болох байх даа.

Avatar

Зочин 2019-08-24 139.5.218.134

Zamyn tugjirliig buuruulah hamgiin onovchtoi argani dugaaryn tegsh sondgoigoor eeljllen yavuulahaas uur sain arga baihgui shuu ene bol shildeg arga ene talaar zorigtoi shiidver gargaj murduuleh heregtei bna sanal asuulga ene ter gej nyaluurah hereggui hotyn darga teevriin tsagdaagiin zazar shuud shiideh heregtei bna

Avatar

X 2019-08-24 107.77.165.10

BT

Avatar

mash amarxan ajil bnaa,buabii 2019-08-24 107.77.165.10

ORCON garsnaar100$-10%,
8,7,6,5% batalgaajilt xygatsaatai xiix gereet.

Avatar

XAASHAA GARCH bn ARAA MEDEEREI llryydaa abtp 2019-08-24 107.77.165.10

naad zamiinajil ,oc_aap chini tanapiig MUGLUMDUJ
Ulsguj LIght raildx geed bna.

Avatar

gadniixand doromjluulan dolignoxgyixen canaatai l*** 2019-08-24 107.77.165.10

jil jileer batalgaajilt garguulj xiilge.

Avatar

tuillaa yrbagch gyuilagchinguud 2019-08-24 107.77.165.10

ZAMIIN AJLAA DYYPEG DYYREGEER XUBAAJ UGUX. nuxult xii ylcad mungo baixgyi.

Avatar

Зочин 2019-08-24 103.212.118.117

Улаанбаатарын бүх зхм эвдрэлтэй гээд л хэлчихгүй юуг тоо ярьж тэнэгтээд байнаа. 100 айлын замыг 3 хэсэгчилж хаагаад нэг хэсгийг нь 10 хоногт засна гээд байсан хэдэн сар боллоо, яах гэж 100 айлын замыг засаж байгаа билээ? Зам нь өргөсөөгүй бахь бөйдгааараа л бөйналээ, новшнууд зам зассаэ нэрээр мөнгө идэх гээд л

Avatar

Асуулт 2019-08-24 202.9.43.125

Үүнээс их байгаа орон сууцны замууд танайд хамаагүй байдаг юмуу

Avatar

Зочин 2019-08-24 103.9.90.50

ОДОО ЭДГЭЭР ЗАМУУДЫГ ЗАСНА БАЙГАА..

Avatar

Зочин 2019-08-24 49.0.212.214

Тэрийг засах уу, ёстой гонж байлгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж