Цэргийн ангид амиа алдсан байлдагчийн хэрэг шүүхэд шилжжээ | News.MN

Цэргийн ангид амиа алдсан байлдагчийн хэрэг шүүхэд шилжжээ

Цэргийн ангид амиа алдсан байлдагчийн хэрэг шүүхэд шилжжээ

Цэргийн ангид амиа алдсан байлдагчийн хэрэг шүүхэд шилжжээ

Дорноговь аймгийн Зүүнбаян 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг энэ оны нэгдүгээр сард золгүй байдлаар амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Уг хэрэгт холбогдох шүүх хурал энэ сарын 28-ны өдөр Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох юм байна. Ингэхдээ шүүгдэгч Э, В, Б нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан болох юм.

Хэргийг сануулахад, энэ оны нэгдүгээр сарын 22-ны өдөр 17.25 цагт Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 336 дугаар ангид 19 настай А үүрэг гүйцэтгэх хугацаандаа нас барсан” гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.

Талийгаачийн төрсөн ах Б.Эрдэнэбатын мэдээлснээр хэрэг гарсан тухайн өдөр Миний дүүг тэр өдөр зодсон байгаа юм. Шарх, сорви нь бие дээр нь ил байж байна. Дүүг минь өглөө хөнжил, пүүгээг нь бариулаад гүйлгэсэн гэсэн. “Гүйж чадахгүй нь ээ, амьсгаа давчдаад байна" гэхэд нь баашиллаа гээд "нүдэж". Хамт байсан цэргүүд нь тэгж хэлж байна лээ. Дараа нь цэргийн казармд ороход ухаан нь балартчихсан, куртикээ өлгөж чадахгүй орж ирээд ухаан алдаад унасан гэсэн. Тэрнээс хойш ямар ч арга хэмжээ авалгүй, тусламж үзүүлэлгүй байсаар цагийн дараа эмч үзээд өнгөрчихсөн байна гэж хэлсэн гэсэн” гэж байжээ.

Э.АРИУН 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-24 66.181.161.78

guij chadahgui amitaniig tseregt tatdag buruu
yargaching armyd bailgadag ni butuu

Avatar

Билэг 2019-08-24 43.242.243.59

Юугаа солиороод байна аа энэ тамлагчид буруугүй гээд байгаа амьтан чинь.өөрөө тэр тамлагчийн ах дүү юу. Наана чинь залуухан халуун амь хөрөөд хөсөр болж шороонд булуулчихаад байна, н**ш оо. Хүний хүүхэд бол үхсэн ч яахав гэж байна тээ. Тэр хүний төрхтэй мангасууд яахаараа буруугүй байдаг юм. Чи өөрөө чиний үр хүүхдэд ийм аймшигтай үхэл хагацал таарсан бол ингэж дураараа бурахгүй байсан. Хүний үнэргүй муухай араатан бэ

Avatar

Зочин 2019-08-24 103.212.118.117

Зодуур даахаар нөхдүүдийг цэрэгт таталдаа ийм доожойгү эмгэн биетэй нөхдүүд гэмтээд үхээд байна

Avatar

Яллагдагчаар татагдаж байгаа тэр 3 офицер ахлагч нарт ямар ч буруу байхгүй. 2019-08-24 202.126.89.30

Яллагдагчаар татагдаж байгаа тэр 3 офицер ахлагч нарт ямар ч буруу байхгүй. Тэд тушаал биелүүлж үүргээ л биелүүлж байсан. Нас барсан цэрэг бол ачаалал даагаагүйгээс болж л нас барсан гэдгийг шүүх эмнэлгээс үнэн зөв дүгнэлт гарсан. Харин цэрэг татлагын ажлаа туйлын хариуцлагагүй зохион байгуулсан БХЯ-ны СБТГ-ын дарга бригадын генерал Г.Сайханбаяр, түүний газрын Улсын дайчилгааны хэлтсийн дарга хурандаа Ванчинхүү, нас барсан цэргийг татсан цэргийн хэлтсийн дарга нарыг хариуцлагад татах хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-08-24 203.91.115.253

Их хуцах нь ээ. Шорондоо очоод өөрсдийг нь дэглэжь зодож гүйлгээд үзүүлэх хэрэгтэй.Хүний сайхан хүүхдийг алсан новшнууд.

Avatar

21 2019-08-24 202.55.191.130

Mongol ulsad huuli haana baina huuli hamgaalah humuus n Mongoliin hamgiin anhnii huuliig zurchij baina Mongol hun amid yavakh hregtei gedeg ard

Hervei ulsaa udirdaj chdahgui bol ard tumendee b** ezemshih erhiig n ug bid uursdiiguu hamgaalii

Avatar

Зочин 2019-08-24 103.10.21.83

Шударга шийдэгдээсээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж