Дорноговь аймгийн Зүүнбаян 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг энэ оны нэгдүгээр сард золгүй байдлаар амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Уг хэрэгт холбогдох шүүх хурал энэ сарын 28-ны өдөр Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох юм байна. Ингэхдээ шүүгдэгч Э, В, Б нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан болох юм.
Хэргийг сануулахад, энэ оны нэгдүгээр сарын 22-ны өдөр 17.25 цагт Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 336 дугаар ангид 19 настай А үүрэг гүйцэтгэх хугацаандаа нас барсан” гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.
Талийгаачийн төрсөн ах Б.Эрдэнэбатын мэдээлснээр хэрэг гарсан тухайн өдөр Миний дүүг тэр өдөр зодсон байгаа юм. Шарх, сорви нь бие дээр нь ил байж байна. Дүүг минь өглөө хөнжил, пүүгээг нь бариулаад гүйлгэсэн гэсэн. “Гүйж чадахгүй нь ээ, амьсгаа давчдаад байна" гэхэд нь баашиллаа гээд "нүдэж". Хамт байсан цэргүүд нь тэгж хэлж байна лээ. Дараа нь цэргийн казармд ороход ухаан нь балартчихсан, куртикээ өлгөж чадахгүй орж ирээд ухаан алдаад унасан гэсэн. Тэрнээс хойш ямар ч арга хэмжээ авалгүй, тусламж үзүүлэлгүй байсаар цагийн дараа эмч үзээд өнгөрчихсөн байна гэж хэлсэн гэсэн” гэж байжээ.
Э.АРИУН