БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Хуучирсан мэдээ: 2019.08.24-нд нийтлэгдсэн

БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөнгийн урилгаар БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны дарга ноён Ча Гюү Гын тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 19-22-ны өдрүүдэд Монгол Улсад удирдлагын түвшиний албан айлчлал хийлээ. Хоёр орны ижил чиг үүргийн байгууллага болох Цагаачлал, шилжилт хөдөлгөөний байгууллагууд нь 2007 онд хамтран ажиллах талаар Санамж бичиг байгуулж, хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах талаар идэвхитэй хамтран ажиллаж байна.

Энэ удаагийн айлчлалын хүрээнд хамтын ажиллагааг улам эрчимжүүлэх, иргэд харилцан зорчиход үүсч буй асуудлыг шийдвэрлэх талаар ярилцсан бөгөөд уулзалтаар хоёр орны иргэд харилцан зорчих, оршин суух нөхцлийг бүрдлүүлэх чиглэлээр, ялангуяа визний шаардлагыг хөнгөвчлөх, визний хариу өгөх 90 хоногийн хугацааг багасгах тал дээр тодорхой чиглэлээр харилцан ойлголцолд хүрч, ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.

Мөн айлчлалын хүрээнд БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны дарга ноён Ча Гюү Гын тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улс Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нартай уулзаж, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцсон юм.Ийнхүү Монгол Улс, БНСУ хоёр орны иргэд харилцан зорчиход хоёр байгууллагын үүсдэг асуудлыг шийдвэрлэх, цаашдын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой, богино хугацааны үр дүнтэй айлчлал болж өндөрлөлөө.

ЭХ СУРВАЛЖ: ГИХГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж